Сэтгэцийн эрүүл мэндийн чуулган

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, судалгааны үр дүнг танилцуулах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2023 оноос эхлэн жил бүр үндэсний болон олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.


Мэдээлэл авах ажилтан: Амирлан /Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн/

Холбогдох дугаар: 70150525

Цахим шуудангийн хаяг: ncmh@ncmh.gov.mn


🔰 “СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

🔰 Дэлхий нийтэд жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Уг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан  "Сэтгэцийн эрүүл мэнд 2026" олон удсын эрдэм шинжилгээний хурлыг “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулья” уриан дор 2026 оны 09 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд хэлэлцэх сэдвүүд:

📍 Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд 

📍 Тархи судлал 

📍 Сэтгэл судлал ба Сэтгэл засал

📍 Сэтгэцийн эмгэг судлал ба Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэлт

📍 Донтох эмгэг судлал 

гэсэн чиглэлийн дагуу эмнэл зүйн тохиолдол, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий товч хураангуйг зар дээрх “Илтгэлд тавигдах шаардлага”, “Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах” QR кодыг уншуулан танилцаж, 2026 оны 08 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

💮Хамрах хүрээ: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бүх шатлалын эмнэлэг, төвүүд, анагаах ухааны академи, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, багш, эрдэмтэн судлаачид.

✍️ Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой тодруулах зүйл байвал research.mncmh@gmail.com хаягаар холбогдоно уу.

“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал


2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” үндсэн сэдвийн хүрээнд шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, БНТУ, ОХУ зэрэг улсын эрдэмтэн судлаачид, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн нийт 400 гаруй төлөөлөгч хамрагдсан. Хурлаар Монгол Улсад амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бодлого, олон улсын туршлага, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд, тархи судлал, дижитал технологид суурилсан тусламж үйлчилгээ, эрт илрүүлгийн асуудлуудыг хэлэлцэж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон.

“Сэтгэцийн эрүүл мэнд 2024” хоёрдугаар чуулган

2024 оны 10 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус хуралд Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл эрдэмтэн, судлаач, эмч, сэтгэл зүйч  зэрэг 500 гаруй мэргэжилтэн оролцсон. Хурлын хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн бодлого, үйлчилгээний хүртээмж, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд, донтолт, сэтгэл гутрал, нойрны эмгэг зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдсан.

Сэтгэцийн эрүүл мэнд 2025 олон улсын эрдэм шинжилгээний тайлан татах

"Архинд донтох эмгэгээр өвчилсөн иргэдийг эмчлэх салбар дундын цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд зохон байгуулсан арга хэмжээний тайлан татах

Тамхины үнэнийг илчилье арга хэмжээний тайлан татах