Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ.
Манай төв нь төрөөс эрүүл мэндийн талаар баримталж буй бодлогын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, анхан болон үндсэн мэргэшлийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг мэргэжил арга зүйгээр удирдах, лавлагаа шатлал дахь сэтгэцийн тусламжийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чиглэсэн төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Цаашид Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, тандалт судалгаа, статистик мэдээллийг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг үе шаттайгаар хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг уялдуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсынхаа хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилчид, ард иргэд та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
СЭТГЭЦ ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ