Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44

Анхны үүсэл, сууриа олж ядан байсан анхны эмнэлгийн байгууллагыг /Ардын цэргийн/ зохицуулах ардын эрүүлийг хамгаалах төлөөлөгчийн газрыг 1925 оны 10-р сарын 25-нд Дотоод явдлын яамны дэргэд байгуулсан нь тус оронд шинжлэх ухааны эмнэлэг хөгжүүлэх замыг ардын төрөөс тавьсан эхний арга хэмжээний нэг алхам байлаа. Ингэж 1925 оны 10-р сарын 25-нд анагаахын шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдаж ирсэн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин эмч анх нээж, лам төвд эмнэлгийн хамт 15 ортой, 2 хэсэг бэсрэгхэн байшинтай, нэг дор үзэх амбулаторитой "Ардын эмнэлэг" байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн I эмнэлгийн эхэн суурь тавигдсан байна. 1923 онд уригдаж ирсэн П.Н.Шастин нь цэрэг, ардыг үнэ төлбөргүй эмчлэх хорооны ажлыг улам боловсронгуй болгох талаар санаа тавьж, түүнийгээ хэрэгжүүлэн цэргийн амбулатори нээн тавилга, эм хэрэгслэлээр хангах, цаашдаа уул эмнэлгийг төв эмнэлгээс тусгаарлан бие даалгах, өргөтгөх, цэрэг ардад нэгэн адил тусламж үзүүлэх, цэргийн албан хаагчдын эрүүл мэндээр сонголт хийж авах үндсийг боловсруулах, тухайн үед дэлгэрч байсан хижиг өвчнөөс сэргийлэх, түүнийг эмчлэхэд ихээхэн анхаарал тавих зэргээр тун их үр бүтээл, идэвх саанаачилгатай ажиллаж байсан бөгөөд үүнийг нь тухайн үеийн манай талын болон зөвлөлтийн цэргийн удирдлага сайн мэдэрч үнэлэн дүгнэж байсан байна. Үүнийг дурьдсаны учир нь тус эмнэлгээс манай Шастины клиникийн төв эмнэлэг салж гарсан түүхтэйг урьдчилан өгүүлэх гэсэн хэрэг юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ.
Манай төв нь төрөөс эрүүл мэндийн талаар баримталж буй бодлогын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, анхан болон үндсэн мэргэшлийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг мэргэжил арга зүйгээр удирдах, лавлагаа шатлал дахь сэтгэцийн тусламжийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чиглэсэн төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Цаашид Монгол улсын Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүрэхүйц сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засах тусламж үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, тандалт судалгаа, статистик мэдээллийг сайжруулах, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэшсэн хүний нөөцийн бодлогыг үе шаттайгаар хөгжүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааг уялдуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилчид, ард иргэд та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.