Урьдчилан сэргийлэх үзлэг

Журам

Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион байгуулалт

2.1 Урьдчилан сэргийлэх үзлэгийг байгууллагын үйл ажиллагааг 

доголдуулахгүйгээр төвийн Захирал болон Эмнэлзүй хариуцсан дэд захирал  нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

2.2 Шаардлагатай тохиолдолд үзлэг хийх эрх бүхий албан тушаалтныг төвийн Захирал болон Эмнэлзүй хариуцсан дэд захирал томилно.

2.3 Урьдчилан сэргийлэх үзлэгийг амбулаторийн нөхцөлд болон амбулаториос  гадуур хийх ба амбулаториос гадуур хийх тохиолдолд төвийн Захирал болон Эмнэлзүй хариуцсан дэд захирлын баталсан удирдамжийн дагуу хийнэ.

2.4 Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц 1” - ын үзлэгийг сэтгэцийн эмч, “Багц 2” - ын үзлэгийг амбулаторийн эрхлэгч ахалж, хоёр сэтгэцийн эмч, “Багц 3”, “Багц 4” - ын үзлэгийг Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч нар хийж гүйцэтгэнэ.

2.5 Амбулаторийн кабинетаар үзүүлэх тохиолдолд эрхлэгч зохицуулалт хийж ажиллана.

2.6 Урьдчилан сэргийлэх үзлэгээр эмгэг сэтгэл судпалын шинжилгээ хийлгэх шаардлага үүсвэл тусдаа цаг авч шинжилгээ хийлгэх ба тарифын дагуу төлбөр нэмж төлнө.

2.7 Үйлчлүүлэгч өөрөө хүсвэл нэмэлтээр сорил, шинжилгээ хийлгэж болно.

2.8 Шаардпагатай тохиолдол (сонгуульд нэр дэвшигч, шүүгч, нисгэгч зэрэг)-д төвд хэвтэж эмчлүүлсэн, тусламж, үйлчилгээ авдаг эсэх талаар лавлагааг гаргуулж үзлэгийг хийнэ.

2.9 Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн “Багц Г-ын үзлэг, оношилгоо, шинжилгээний хариу бүхий дүгнэлтийг тэр даруйд нь, “Багц 2”, “Багц 3”, “Багц 4” - ын дүгнэлтийг ажлын 2-4 хоногт багтаан гаргах ба тухайн байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

2.10 Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дүн өөрчлөлттэй гарсан үйлчлүүлэгчийг эмчилж, хянах арга хэмжээг авна.

2.11 Албан байгууллагаас хүсэлттэй ирсэн тохиолдолд үзлэг шинжилгээний хариу бүхий дүгнэлтийг албан бичгээр (шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгч өөрт нь өгөхгүйгээр) заавал хүргүүлнэ.

2.12 Төв нь сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр ханын самбар болон цахим хуудсанд байршуулан үйлчлүүлэгчийг үнэн зөв мэдээллээр хангана.

2.13 Урьдчилан сэргийлэх үзлэгийг байгууллага хоорондын гэрээгээр гүйцэтгэж болно.