ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ГАРЫН АВЛАГА, ЦАХИМ ПЛАТФОРМ БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ГАРЫН АВЛАГА, ЦАХИМ ПЛАТФОРМ БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🔰Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн анхны дэмжлэг үзүүлэх гарын авлага болон сэтгэцийн эрүүл мэндийн цахим платформ боловсруулах талаар хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.
🔰Уулзалтаар гарын авлага болон хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш нарт зориулан хөгжүүлэхээр төлөвлөж буй цахим платформын танилцуулгыг хүргэж, агуулга, хэрэглээ, хүртээмжийг сайжруулах талаар оролцогчдын санал, зөвлөмжийг сонслоо.


🔰Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцсан нийт оролцогчид болон хамтран ажиллаж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.