“ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЭМГЭГ СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅ Монголын хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэг /MACAPAP/, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Япон улсын Нагоя их сургууль Nagoya University хамтран “Хүүхдийн сэтгэцийн эмгэг судлал" эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг 2026 оны 11 сарын 11-ний өдөр АШУҮИС-н Blue Hall-д амжилттай зохион байгуулж, Япон, Монгол эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд мэдлэг туршлагаа хуваалцлаа.
✅Бага хурлыг нээн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг, Нагоя их сургуулийн профессор Хитоши Канеко үг хэлсэн бол эхний илтгэгч Нагоя их сургуулийн профессор Кенжи Номура "Суралцахуйн өвөрмөц эмгэгийн үнэлгээ болон Монголын нөхцөлд хэрэглэх боломж" сэдвээр илтгэл тавилаа.
👉Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн сэтгэцийн эмч нар мөн тус арга хэмжээнд оролцож:
🔰 СЭМҮТ-ийн V клиникийн эрхлэгч, АУ-ны магистр Т.Саранцэцэг - "Улаанбаатар хотын зарим ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын тамхи цахилгаан тамхины хэрэглээ ба эрүүл мэндийн зан үйлийн хамаарал"
🔰 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн сэтгэцийн эмч Б.Номин-Эрдэнэ - "СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн клиникт үйлчлүүлэгчдийн өнөөгийн байдал"
🔰 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч М.Уранчимэг - "Монгол Улс дахь хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, хүүхдийн үнэлгээний байдал" зэрэг илтгэлүүд тавигдлаа.
👉 Хүүхдийн сэтгэцийн тусламж үйлчилгээ, оношилгоо ба үнэлгээ,
👉 Суралцахуй, хөгжлийн эмгэг ба тусламж үйлчилгээ,
👉 Өсвөр үеийн зан үйл, эрсдэлт хүчин зүйл ба урьдчилан сэргийлэлт гэсэн үндсэн 3-н чиглэлээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд танхим болон цахимаар нийт 250 гаруй оролцогч хамрагдсан байна.
✅ Дашрамд дурдахад Монгол–Японы хамтарсан хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч бэлтгэх хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид 2024 онд нэгдэн Монголын хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч болон бусад мэргэжилтнүүдийн нийгэмлэг MACAPAP-ийг үүсгэн байгуулж 3 дахь удаагийн элсэлтээрээ Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн 12 эмч бэлдсэн байна.