Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 09:07:44
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ) нь Япон улсын Хирошима их сургууль, Биоанагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн дараах сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын тэнхимтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв 2025 оноос Япон улсын Хирошима их сургууль, Биоанагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн дараах сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын тэнхимтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 утасны программ хөгжүүлэлт, ашиглалт, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар уг харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан.
Харилцан
ойлголцлын санамж бичигт
гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Сэтгэцийн
Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг, Үйл
ажиллагаа, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал
Н.Урантүлхүүр, СНЭМ, гадаад харилцаа, сургалтын албаны дарга Н.Алтанзул, Мэдэллийн технологийн албаны дарга Х.Цогтбаяр, Япон улсын Хирошима их сургууль, Биоанагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн
дараах сургуулийн Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн бодлогын тэнхим профессор Тацухико Кубо (Tatsuhiko Kubo), дэд
профессор Ч.Одгэрэл, Prime Integration захирал Хидешигэ Танака (Hideshige
Tanaka) болон Сэтгэцийн
Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн холбогдох мэрэгжилтнүүд оролцлоо. 







2026-02-19 09:07:44
2026-02-19 09:10:36
2026-02-19 09:15:59
2026-02-19 09:17:24
2026-02-19 09:20:28
2026-03-05 15:29:29