"Translational Research: нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээнд эмнэл зүйн өгөгдлийг оновчтой ашиглах нь" нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

 "Translational Research: нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээнд эмнэл зүйн өгөгдлийг оновчтой ашиглах нь" нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

🔰2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон АДРА Монгол олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд "Translational Research: нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээнд эмнэл зүйн өгөгдлийг оновчтой ашиглах нь" нэртэй хэлэлцүүлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. 

📌Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Г.Ууганцэцэг болон удирдлагын баг, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

📌Тус сургалтын Модератороор АНУ-ын Лома Линда-Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн олон улсын эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан захирал, доктор профессор Dr. Baba Djara чиглүүлэв.

📌Dr. Mataya – "Чанарын сайжруулалт (QI/QA), кейс судалгаа", 

📌Dr. Oh, Dr. Arechiga – "Эрүүл мэндийн цахим бүртгэл (EMR) ба хоёрдогч өгөгдлийн судалгаа" сэдвээр илтгэл хэлэлцүүлж, клиникийн өдөр тутмын өгөгдлийг судалгаа, чанарын сайжруулалт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар туршлага солилцлоо.

Мэдээ бэлтгэсэн:  И.Бодула