ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН “СЭТГЭЦ СУДЛАЛ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН “СЭТГЭЦ СУДЛАЛ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ирээдүй хойч үеийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагааны нэг хэсэг нь төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт байдаг. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь 2026-2028 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн “Сэтгэц судлал” сургалтын нээлтээ зохион байгууллаа.

📌Дээр дурьдсан хичээлийн жилийн сургалтад нийт 18 эмч резидентээр элсэн орж байгаагаас 3 эмч нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар суралцаж байна. Сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-н Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим хамтран зохион байгуулж байна.


📌Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн Шинэ элсэлтийн сургалтад хамрагдаж буй сэтгэц судлалын резидент, энэ салбарын ирээдүйн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин болохоор зорьж байгаа эмч нартаа суралцах их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.