Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тасгуудад ажиллаж буй туслах сувилагч, ажилтнуудыг хамруулсан “Туслах сувилагчийг чадавхжуулах” хоёр дахь удаагийн сургалт 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эхэллээ.
Уг сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран гурван сарын хугацаатай зохион байгуулж байгаа бөгөөд нийт 31 туслах сувилагч, ажилтан хамрагдаж байна.
СЭМҮТ-ийн туслах сувилагч нар нь сэтгэцийн эмгэгтэй болон сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай эмчлүүлэгчдэд өдөр тутмын асаргаа сувилгаа үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг. Тэдний үйл ажиллагаа нь эмчлүүлэгчдийн засрал, сайжрал болон сэтгэл зүйн байдалд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Энэхүү сургалтад хамрагдаж буй туслах сувилагч нар онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлогт нийцсэн мэргэжлийн чадамжийг эзэмших юм.
2026-02-19 01:07:44
2026-02-19 01:10:36
2026-02-19 01:15:59
2026-02-19 01:17:24
2026-02-19 01:20:28
2026-03-05 07:29:29