“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

“СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД 2026” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Сэтгэцийн эрүүл мэнд 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, хоёр өдрийн эрдэм шинжилгээний хурал ийнхүү өндөрлөлөө.

Хурлын хоёр дахь өдөр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэг, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэлт, тархи судлал, эмнэлзүйн оношилгоо, эмчилгээ болон судалгааны шинэ чиг хандлагын хүрээнд олон сонирхолтой илтгэл, салбар хуралдаан, эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнөлөө.

Мөн залуу судлаачид, эмч мэргэжилтнүүд өөрсдийн эрдэм шинжилгээний бүтээл, эмнэлзүйн тохиолдлоо танилцуулж, мэргэжлийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсоноор цаашдын судалгаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээлээ.

“Сэтгэцийн эрүүл мэнд 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зочин илтгэгчид, хурлын дарга нар, эрдэмтэн судлаачид, нийт оролцогчид, хамтран ажиллагч байгууллагууд, ивээн тэтгэгчид, зохион байгуулагчдын баг, сайн дурын ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хоёр өдрийн турш өрнөсөн мэдлэг, туршлага, үзэл санааны солилцоо нь сэтгэцийн эрүүл мэндийн салбарын хөгжил, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн уулзалтаар дахин учран золгохын ерөөл өргөе.