Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийгдлээ. 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун болон УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын гараас  О.Батбаяр, Ч.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийлээ.

Тус үнэлгээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн оролцсон бөгөөд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Г.Ууганцэцэг болон Сэтгэц-Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Н.Алтанзул нар сэтгэцийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулга хийв.

Ажлын хэсгийн зүгээс цаашид нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны жагсаалт болон хүний нөөцийн зураглалыг шинэчлэн боловсруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.