Мэндчилгээ

Мэндчилгээ

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өвдсөн нэгний итгэл, аврал болж байдаг эрхэм эмч нартаа, үе үеийн ахмад эмч нартаа, ирээдүйн залгамж халаа болсон залуу эмч нартаа, эрдэмтэн багш Та бүхэндээ Олон улсын эмч нарын баярын халуун мэндийг дэвшүүлье.

Хүний сэтгэл, биеийн амар амгаланг сахин хамгаалах ариун үйлсэд үе үеийнхэн тасралтгүй залгамжлан зүтгэж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүлсэл, тэвчээр хатуужлаараа нийгмийн үнэт баялаг болон манлайлан ажиллаж буй Та бүхнээрээ бахархаж, талархаж байна.

Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Г.Ууганцэцэг