Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) нь ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй (НЭМҮТ) хамтран SAFER санаачлагын хэрэгжилтийн нөхцөл байдлыг тоймлон үнэлж, холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаа.
SAFER санаачлага нь согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах үр нөлөө нь олон улсын судалгаагаар батлагдсан бодлогын болон хэрэгжилтийн арга хэмжээнүүдийг нэгтгэсэн цогц хандлага бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх хор уршгийг бууруулах нотолгоонд суурилсан таван үндсэн бодлогын багцыг (S - Согтууруулах ундааны хүртээмжийн хязгаарлалтыг бэхжүүлэх, A – Согтуугаар жолоо барихыг хориглох арга хэмжээг эрчимжүүлэх, F – Согтууруулах ундааны хорт хэрэглээний эрт илрүүлэлт, зөвлөгөө, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, E – Согтууруулах ундааны зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааны хориг буюу цогц хязгаарлалтыг хэрэгжүүлэх, R – Онцгой албан татвар, үнийн бусад бодлогоор согтууруулах ундааны үнийг нэмэх) багтаадаг
Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л. Баттөр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Г. Ууганцэцэг нар оролцлоо.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам , Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Боловсролын ерөнхий газар,Татварын ерөнхий газар , Гаалийн ерөнхий газар , 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Аддиктологийн төв зэрэг байгууллагуудын 70 гаруй төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсад согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжиж буй SAFER бодлогын хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүнтэй танилцаж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр хэлэлцэж, SAFER үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж ажиллаа.

















2026-02-19 01:07:44
2026-02-19 01:10:36
2026-02-19 01:15:59
2026-02-19 01:17:24
2026-02-19 01:20:28
2026-03-05 07:29:29