Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 Спорт...
2026-02-19 01:07:44
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийг сэтгэцийн эмч М.Уранчимэг, чанарын менежер Л.Эрдэнэсувд нар ASCAPAP 2026 буюу Азийн хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн 12-р их хуралд амжилттай оролцлоо.
Тус хурал 2026 оны 4-р сарын 2–4-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX төвд зохион байгуулагдсан.
Олон улсын хуралд М.Уранчимэг эмч “Substance use patterns and psychosocial characteristics among adolescents in Mongolia” сэдвээр ханын илтгэл, Л.Эрдэнэсувд эмч “Child and adolescents suicide in Mongolia” сэдвээр аман илтгэл, “Youth suicide prevention in Mongolia” сэдвээр аман илтгэл хэлэлцүүлсэн нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдэж буй ажлаа олон улсын түвшинд танилцуулах, бүс нутгийн болон олон улсын мэргэжил нэгтнүүдтэй мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал боломж байлаа.



Хөтөлбөрийг дараах холбоосоор үзэх боломжтой.
https://www.ascapap2026.org/detailed_program
Зохион байгуулагчид болон хамтран оролцсон бүх эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
#ASCAPAP2026
2026-02-19 01:07:44
2026-02-19 01:10:36
2026-02-19 01:15:59
2026-02-19 01:17:24
2026-02-19 01:20:28
2026-03-05 07:29:29