Аутизмыг таниулах дэлхийн өдөр

Аутизмыг таниулах дэлхийн өдөр

АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудын Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулах арга хэмжээ авахыг уриалснаар жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг "АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР" болгон 2008 оноос тэмдэглэж байна.

Аутизм нь нийгмийн харилцааны өөрчлөлт, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, цөөн тооны, дахин давтагдсан, нэг үйлдэл хөдөлгөөн хийх шинж тэмдгээр илэрдэг эмгэг юм.

Аутизм нь тархины үйл ажиллагааны хямралаас шалтгаалан харах, сонсох, мэдэрч хүлээн авах, танин мэдэх, задлан шинжлэх үйл ажиллагаа алдагддаг. Төв мэдрэлийн систем ялгаран хөгжих үед ямар нэгэн шалтгаан (тархийг гэмтээдэг хүнд өвчнөөр өвдөх, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, дэлхийн цаг уурын гэх мэт) нөлөөлснөөс үүсдэг хэмээн зарим судлаачид үздэг ч өнөөг хүртэл шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй байна.