Монгол Улсын Эрүүл Мэндийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн хуулийн 7-ын 3-р заалт, Эрүүл Мэндийн Сайдын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 331-р тушаалаар Эрүүл Мэндийн Яамны харьяа Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв шинээр зохион байгуулагдсан.

АЛСЫН ХАРАА- Бидний ирээдүй
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх салбар болгоно.

Бидний уриа:
“Сэтгэц эрүүл бол бие эрүүл”


СЭМҮТ-ийн үнэт зүйлс:

1.    Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц
2.    Тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ
3.    Хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, техник, шинэ технологи, материаллаг нөөц
4.    Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилтууд

СЭМҮТ-ийн эрхэмлэх зарчим:
1.    Төрийн хуулийг чандлан сахих
2.    Хүнлэг, энэрэнгүй сэтгэл
3.    Шудрага ёс, хариуцлага
4.    Өндөр мэдлэг,  ур чадвар
5.    Ёс зүй, харилцаа хандлага

Эрхэм зорилго – Бидний үүрэг
Монголын нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй үзүүлэн, анхан, хоёрдахь шатлалын тусламжийг мэргэжил арга зүйгээр хангахад оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилтууд

1.    “Эрүүл мэндийн тухай” болон “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хууль, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах;
2.    Улсын хэмжээнд хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн анхан болон хоёрдахь шатлалын тусламжийг  мэргэжил арга зүйгээр хангах;
3.    Монголын хүн амыг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, асрамжлах, нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн нөхөн сэргээх  гуравдахь шатлалын тусламж үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй хүргэх;
4.    Архидан согтуурах, мансуурах, тоглоомд донтох, стресст өртөх зэрэг сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм орчны сөрөг хүчин зүйлсээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
5.     Эрдэм шинжилгээ, статистик, тандалт судалгаа, мэдээллийн сүлжээ, гадаад харилцааг  хөгжүүлэх;
6.    Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, төгсөлтийн дараах тасралтгүй сургалтыг явуулах;
7.    Тусламж үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсөв санхүүгийн удирдлага зохион байгуулалт, нөөцийн хуваарилалтыг  сайжруулах;

Comments are closed.