Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн үйл ажиллагаатай танилцав.
2012 оны 3-р сарын 14, Лхагва гариг, 15:06
администратор
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарыг дагалдан ЗГХА-Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Төгсдэлгэр, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Отгонбаатар, Барилга захилагчийн албаны дарга Ж.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн С.Энхжин, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн С.Алтанбагана нар СЭМҮТөвийн үйл ажиллагаатай танилцав.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 3-р сарын 14, Лхагва гариг, 15:53
Шинэ ном гарлаа
2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 11:22
администратор

ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Монгол улсын Хүний гавьяат эмч, доктор (Sc) профессор, АШУ-ны гишүүн, Академич Л.Эрдэнэбаяр 100 х.х “Сэтгэц судлал” хэмээх ном бүтээлээ.
Сэтгэцийн эмгэгүүд нь дотоод, гадаад шалтгаантай, өвөрмөц эмнэлзүйн илрэлтэй, эмгэг анатомын өөрчлөлттэй, биеэ даасан бүлэг өвчин юм. Хүмүүсийн сэтгэц, зан үйлийн тухайд тайлж нээгдээгүй оньсого мэт шийдлээ хүлээсэн олон олон асуудал өдөр тутам нэмэгдсээр байгаа тухай уг номонд тодорхой бичжээ. Нөгөө талаас нь авч үзвэл өнөөг хүртэл бид өөрийн оюун ухаан, сэтгэлгээ, уураг тархиныхаа нууцыг танин мэдэхээр чармайж ирсэн бөгөөд энэхүү эрэл хайгуул, судалгаа шинжилгээнийхээ үр дүнд хүний оюун ухааны эмгэгийг тогтоож эрт эмчлэх, товчоор хэлбэл Хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар нь асар өргөн хүрээтэй, бие биенээ нөхөн орлох чадамжтай агуу зүйл гэдгийг Дэлхийн хөгжсөн орнуудын сэтгэцийн шинжлэх ухааны нотолгоо түшсэн баримт дээр тулгуурлан судлаач энэхүү номоо бүтээжээ.
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 26, Пүрэв гариг, 12:11
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
2012 оны 1-р сарын 13, Баасан гариг, 14:42
администратор
Төсвийн зарцуулалтын тайлан
2012 оны 1-р сарын 11, Лхагва гариг, 11:52
администратор
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 13:48
СЭМҮТ-ийн 2011 оны 4-р улиралд стационараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд хийсэн сэтгэл ханамжийн судалгаа
2012 оны 1-р сарын 06, Баасан гариг, 17:14
администратор
СЭМҮТ-ийн 2011 оны 4-р улиралд стационараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдэд хийсэн сэтгэл ханамжийн судалгаа
Судалгааны зорилго Нотолгоо, баримтад суурилсан асуудлыг шийдвэрлэх замаар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Судалгааны зорилт
- СЭМҮТ-өөр үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамжийг судалж үнэлгээ өгөх
- Илэрсэн дутагдал, зөрчил шүүмжлэл, саналуудад дүгнэлттэй хандаж богино хугацаанд арилган сайжруулж цаашид чанарын ахиц гаргахад тусган ажиллах
Судалгааны үр дүн 2011 оны 4-р улиралд сэтгэл ханамжийн судалгааг асуумжийн аргаар авсан бөгөөд судалгаанд нийтдээ 102 үйлчлүүлэгч хамрагдсан. Судалгаанд эрэгтэй 58, эмэгтэй 44 үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд насны ангилалаар авч үзвэл 17 настай 2, 20-29 насны 15, 30-39 насны 30, 40-49 насны 26, 50-59 насны 20, 60 дээш насны 7 үйлчлүүлэгч байлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар нь сайн 66 (64,7%), дунд 36 (35,3%), муу 0 (0%) гэж үнэлсэнээс эмнэлгийн төнөг төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээтэй байдал болон төлбөрт тусламж үйлчилгээ нь үйлчилгээний чанартай хэр нийцэж байна вэ гэсэн асуумжинд сэтгэл ханамж дунд гэсэн үнэлгээ өгчээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, ур чадвар сайн 76 (74.5%), дунд 26 (25.5%), муу 0 гэж үнэлсэн байна. Эмнэлгийн орчны нөхцөл сайн 43(42,15%) , дунд 52 (50,9%),муу 5 (4,9%) гэж үнэлсэн. Эмнэлгийн орчин нөхцөл байдлаас эргэлт, хүлээлгийн өрөөний тав тухтай байдал, өвчтөний хоолны амт, чанар, эмнэлгийн гадаад-дотоод орчны тохижилт тав тухтай байдалд, мөн хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээнд сэтгэл ханамж дунд, муу байна гэсэн үнэлгээ өгсөн байна. Эмнэлэгт хэвтэх бичиг баримт, шинжилгээ бүрдүүлэхэд 12 (12,3%) нь хүндрэлтэй байдаг, 90 (88,2%) хүндрэлгүй гэжээ. Манай эмнэлгийн үйлчилгээний талаар ерөнхий сэтгэл ханамж сайн гэж илэрхийлсэн 70(68,6%), дунд гэж үнэлсэн 32 (31,4%), муу гэж үнэлсэн үнэлгээ үнэлгээ үгүй байна. Дүгнэлт: СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид зан харьцаа хандлага, мэргэжлийн ур чадвар сайтай, соёлтой үйлчилгээг үзүүлдэг байна. Эргэлт, хүлээлгийн өрөөний тав тухтай байдал, өвчтөний хоолны амт, чанар, эмнэлгийн дотоод орчны тохижилт тав тухтай байдал, эмнэлгийн гадаад орчин, тохижилт тав тухтай байдал, хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээнд сэтгэл ханамж дунд байна. Үйлчлүүлэгчид манай эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамж сайн байна. Цаашид авах арга хэмжээ:
- Эмнэлгийн орчин тохижилтыг сайжруулах
- Өвчтөний хоолны амт чанарт анхаарч, цаашид сайжруулах арга хэмжээ авах
- Хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ сайжруулах
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 06, Баасан гариг, 17:16
|
|