Гандан тэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын сүсэгтний холбоо нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст зориулсан “Хариу нэхээгүй тус” хүмүүнлэгийн аяны хүрээнд Монгол дахь Австралийн Худалдааны Танхимын ТУЗ-н гишүүн, Bureau Veritas Mongolia LLC-ийн монгол дахь ерөнхийлөгч, хатагтай Мариа Грэйди гурван сая /3,000,000/ төгрөгний үнэ бүхий хандивын эд зүйлсийг гардуулан өглөө.  Энэхүү хандивын эд зүйлсийг дурьдвал бүрэн автомат угаалгын машин 2 ш, угаалгын нунтаг 10 уут, ариун цэврийн цаас 60 ш, хүүхдийн өмд, хүүхдийн нимгэн оймс, хүүхдийн зузаан оймс тус тус 20 ш, гар нүүрийн саван 24 ш-ийг өргөл болгон өргөсөн юм.
Ариун цагаан өглөгийн буян дэлгэрэх болтугай…

гандан 1

гандан 3

гандан2

Comments are closed.