2017 оны 11 дүгээр сарын 17

            Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Хүүхдийн асрамжийн клиникийн  засварын ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Тендерийн баримт бичгийг тухайн байгууллагын регистрийн дугаартай, цахим хаягтай албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн материалд  баримт бичиг, ажлын тоо хэмжээ, зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материал байна.

Үнийн саналыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 15:00 цагаас өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 11458298 дугаарт холбогдон ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн  15:30-т нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Эрүүл мэндийн яамны харьяа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Утас: 11458298

Comments are closed.