• Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

1. Сувилагч

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
  • Сувилах эрхийн зөвшөөрөлтэйМонгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
    Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
    Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
    Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
    Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
    Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
    Хариуцлага хүлээх чадвартай
    Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
    35 хүртэлх насны

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлын гэрчилгээний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг /анкетанд наасан байх/
  • Гурван үеийн түүх /өөрийн гараар бичиг/
  • Өмнө нь ажиллаж байсан бол чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаалын хуулбар /одоо ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт/

Бүрдүүлэх материалыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526, 99843212, 99269916

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Хүний нөөцийн хөгжлийн алба

Comments are closed.