Монгол улсын хэмжээнд 21  аймгийн 309 сумаас цугларсан нийт 10734 оюуны хомсдол оноштой хүмүүсийн мэдээллийг дахин давтаж хянаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар судалгааны үр дүнгийн анхан шатны боловсруулалт явагдаж дуусаад тайлан бичих үе шатанд  байна.

Баруун Австралитай хамтарсан Шизофрени өвчний генийн судалгааны ажлын 2016 онд явцаас:

-       Эндофенотипийн судалгааны үр дүнг хүлээн авсан.

-       Австралийн Мэдрэл сэтгэц клиник судалгааны төвөөс ДНХ ялгах QIAGEN /Австрали/ компанийн “QIAamp DNA Blood Maxi kit” 60 хүний цомгийг агаарын тээврийн /DHL/ компанаар 2 удаа явуулсныг ЭМЯ-ны Импортын тусгай зөвшөөрлийн дагуу гаалийн татвар төлж хүлээн авсан.

-       ДНХ –ын чанар шалгах зорилгоор Баруун Австрали руу явуулах 2016 оны 12 сарын 27-ны өдөр 2 судалгаанд оролцогчоос  15 мл цусыг СЭМҮТ-ийн мэргэжлийн лаборант авч өдөрт нь зохих шаардлагын дагуу тээвэрлэн ЭМШҮИС-ийн Молекул биологийн тэнхмийн лабораторид авчирч цусанд цагаан эс /Buffy coat WBC/ ялгаж хөргөгчид хадгалсан.

-       2016 оны 12 сарын 28 –ны өдөр дараа өдөр нь хөлдөөж хадгалсан цусанд цагаан эс /Buffy coat WBC/ -ийг АШУҮИС – ийн Молекул биологи – Удамзүйн тэнхмийн “Цөм лаборатори”-т авчран QIAGEN /Австрали/ компанийн “QIAamp DNA Blood Maxi kit” үйлдвэрлэгчийн протоколын дагуу ДНХ ялгаж -200С хөлдөөн хадгалж байна.

-       ДНХ ялгахад нэмэлт урвалж бодис, шаардлагатай холбогдах багаж материалыг 250.000 төгрөгөөр худалдан авч ашигласан.

Баруун австралийн Харри Перкинс Анагааах ухааны судалгааны институтээс гаалийн зөвшөөрлийн бичиг, гаалийн мэдүүлэх хуудас зэргийг хүлээн аваад байна.

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйл судалгааны ажлын зарим үр дүнгээр илтгэл хэвлүүлэх судалгааны ажлын үр дүнгээр:

-       В.Баярмаа, Л.Насанцэнгэл, Б.Батзориг, Н.Туяа, О.Чимэдсүрэн “Хүүхдийн сэтгэл хөдлөл болон зан үйлийн тулгамдсан асуудлыг SDQ асуумжийн аргаар илрүүлсэн судалгааны дүн” Монголын Анагаах Ухаан 2016 он №1(175) х.54-58

-       В.Баярмаа, Б.Батзориг, Н.Алтанзул, Н.Туяа, Б.Соёлмаа, Э.Амгалан,  О.Чимэдсүрэн Л.Насанцэнгэл “Хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн шинжүүд нас хүйснээс хамаарах нь” Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан vol.12,№1, (36) 2016 он х.148-151

-       В.Баярмаа, Б.Батзориг, Н.Алтанзул, Н.Туяа, Б.Соёлмаа, О.Чимэдсүрэн, Л.Насанцэнгэл “Хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн шинжүүд хот, хөдөөгөөс хамаарах нь” Нийгмийн Эрүүл Мэндийн “Эрин” сэтгүүл, 2016 он, №8, х.104-108

илтгэл хэвлүүлсэн.

2016 оны 5 сард “Дэлхийн тамхигүй өдөр” – ийн хүрээнд ЕБС 86, 28, 1 дүгээр сургуулийн ахлах ангийн нийт 200 орчим сурагчдаас “Тамхины хэрэглээ, эрсдэлт хүчин зүйлс” судалгаа авч, SPSS программд мэдээллийг шивж оруулж байна.

2016  онд  Эрдмийн зөвлөл 3 удаа хуралдаж  нийт 6 магистрантын эрдэм судлалын ажлын явцыг хэлэлцэж, 3 магистрантын дипломын урьдчилсан хамгаалалт, 1 докторантын судалгааны ажлын арга, аргачлалыг баталсан.

АШУҮИС-н Сэтгэцийн Эрүүл Мэндийн тэнхимтэй хамтарсан олон улсын төслийн ажлын арга, аргачлалыг баталсан.

Урьдчилсан хамгаалалт – 3

-       Магистрант П.Энх-Учралын “Шизофренитэй өвчтөний өөртөө үйлчлэх чадвар асран хамгаалагчийн харилцан хамаарал”

-       Магистрант М.Уянгын “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжинд анх хандаж буй үйлчлүүлэгчдийн мэргэжлийн ба мэргэжлийн бус тусламж авсан байдал”

-       Магистрант Э.Мөнхийн “Сэтгэцийн эмч нарын ажлаас халшрах хам шинжийг бие хүний хэв шинжтэй харьцуулан судлах нь”

Явцын хэлэлцүүлэг – 3

-       Магистрант Д.Оюунчимэгийн “СЭМҮТ – ийн стационарт хэвтэн эмчлүүлж буй сэтгэцийн архаг эмгэгтэй үйлчлүүлэгчдийн сүрьеэгийн өвчлөл

-       Магистрант Т.Саранцэцэгийн “Хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүдийн сэтгэцийн эмгэгийн зарим тулгамдсан асуудал”

-       Магистрант Ц.Орхонсэлэнгийн “Эпилепсийн их уналт бүхий эмчлүүлэгчийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдал”

Арга, аргачлал батлах – 1

  • Докторант Н.Оюунчимэгийн “Шизофрени эмгэгийн эмнэлзүйн болон удам зүйн онцлог”

Төсөлт ажил – 1

Магистрант Т.Мандхайгийн “Төрсний дараах сэтгэл гутрал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл”

  • 2016 онд “Монгол зөн” НЭМ байгууллагатай хамтран Д.Одончимэг, Т.Мандхай, Л.Насанцэнгэл нар “Эрэгтэйчүүдийн бэлгийн хөгжил” эмч нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, хэвлүүлсэн.

В.Баярмаа, Э.Мөнх, М.Уянга, Ц.Орхонсэлэнгэ, П.Энх Учрал, Т.Саранцэцэг эмч нарын нийт 8 илтгэл, 23 өгүүллийг хэвлүүлсэн байна.

Comments are closed.