ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараахи ажлын байруудад ажилтан шалгаруулж авна. Үүнд:

1.  Шүдний их эмч /Жирэмсэний амралттай эмчийн оронд түр/

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • Эрүү нүүрний эмгэг судлал эсвэл эрүү нүүрний мэс заслаар үндсэн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх
  • Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
  • Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • Ажлын санаачлатай, урлаг, спортын авъяастай


Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлын гэрчилгээ /эх хувиараа/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Гурван үеийн түүх
  • Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг 2016 оны  09 сарын 05-ны өдрөөс эхлэн СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд хүлээн авч сонгон шалгаруулалтыг 2016 оны 09 сарын 15-ны өдөр хийнэ.

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526, 9903-9300

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба

Comments are closed.