-
Сэтгэцийн эрүүл мэдийн үндэсний төв нэгдсэн дуудлагын төвд нэгдлээ
-
СЭМҮТ-ийн Шуурхай штаб ажиллаж байна.
-
COVID-19 цар тахлын тэргүүн шугаманд эрсдлийг үл тоон, өргөсөн тангарагтаа үнэнч байж,
ажиглалтын тусгаарлах байранд идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай ажиллаж байгаа эмч,
резидент эмч нартаа талархал илэрхийлэн алдаршуулж байна.
-
Дэлхийн эмч нарын өдөр
-
Kоронавирусийн халдварт (COVID-19)@ын нөхцөл байдлын мэдээг дэлгэрэнгүйг дарж харна уу.
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САРЫН АЯН”-ы хүрээнд Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан.
-
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүн, Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан мэргэжилтнүүдийн хамт манай төвд хүрэлцэн ирж нийслэлийн хөрөнгө оруулалтаар
-
Улаанбаатар хотын Буянт-Ухаа дэх хилийн боомт, Орхон аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь аймгийн Гашуун Сухайт дахь хилийн боомтуудад “Мансууралтай тэмцэх өдөрлөг”-ийн арга хэмжээ зохион байгуулсан
-
Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.
-
2019 оны 06 дугаар сарын 08-ны Бямба гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтоор авто зам тавьж байгаа ажлын явцтай танилцан, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
-
“ХҮҮХЭД, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ИЛРҮҮЛЭХ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТЫГ БАЯНХОНГОР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ДЭМБ-аас хөгжүүлсэн ухаалаг утсанд суурилсан шинэ технологи ашиглан Тамхины хяналтын тухай хуулийн “Тамхигүй орчин бүрдүүлэх, Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлэгийг хориглох” заалтыг үнэлэх туршилт судалгааг амжилттай хийж дуусгалаа.
-
Хотын захирагч СЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимтэй хамтран Голландын Утрехтийн хэрэглээний их сургуулийн профессор Марлоу де Кьюпер, Ферди Плак нар 2019 оны 5 дугаар сарын 23-аас 28-ны өдрүүдэд "Сэтгэл гутралын менежмент ба амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь"
-
МАНСУУРЛЫН ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ОУ-ЫН КОЛОМБО ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДУУСЛАА
-
ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЛТАНД СЭМҮТ ХЭЭРИЙН ЭМНЭЛГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН ГАМШИГТ НЭРВЭГДЭГСДЭД СЭТГЭЦ, ЗАН ҮЙЛИЙН ЭМГЭГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТЫГ ХИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ, СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАА
-
ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ӨСВӨР ҮЕИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
-
Монголын анагаах ухааны эрх зүйн холбоог үүсгэн байгуулагч, Дэлхийн анагаах ухааны эрх зүйн холбооны гишүүн Э.Ганбат өмгөөлөгч хүрэлцэн ирж "Анагаах ухааны эрх зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
-
Хүүхэд залуучууд, ямар ч насны иргэн таныг сэтгэцийн тулгамдсан асуудлаар үнэ төлбөргүй, нэр хаяггүйгээр хотын төвд зөвлөгөө авахыг урья
-
Стрессээс ангид байхын тулд зөв цагт хоолло, тогтмол цагт унтаж, сэрж сурах хэрэгтэй
-
ФМ 104, Эрүүл амьдралын радиогийн нэвтрүүлэгт оролцон "Цахим тоглоомд донтох эмгэг" сэдвээр ярилцаж, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
-
Mери Стопсын Монгол дахь хөтөлбөрөөс зорилтот бүлэгт чиглэсэн тусламжийн хүрээнд СЭМҮТ-д жирэмслэлтээс хамгаалах эм, ерөндөг хандивлалаа
-
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь Монголд анх удаа олон улсад сайн туршлага гэгддэг, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн утас 1800-2000-г 2019 оны 3-р сарын 22-ны өдрөөс шинээр ажиллуулж эхэллээ.
-
Мансуурал, хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр сум өрхийн эмч, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багш нарт зориулсан гарын авлага хэвлэгдэн гарлаа.
-
Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар хамтран 500 гаруй
-
МАНСУУРЛЫН ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ОУ-ЫН КОЛОМБО ХӨТӨЛБӨРИЙН 3 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
-
Суурь шатны 8 курсын одоогоор 4 курсыг дүүргэчихээд байгаа болно. Энд суралцаж буй 25 үндэсний сургагч багш дотоодынхоо сургалтыг цаашид хариуцан хийх юм.
-
СЭМҮТ-ИЙН ХАМТ ОЛОН 2018 ОНЫГ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ҮДЭВ
-
2019 ОНЫ 1 САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 19-НИЙ ӨДРҮҮДЭД ОЛОН УЛСЫН МАНСУУРЛЫН ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ КОЛОМБО ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ ШАТНЫ ЭХНИЙ 2 МОДУЛИАР БАРИМЖАА ОЛГОХ 5 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
-
MoMeNT 3 тѳсѳл бүюу Европын Холбооны Дээд боловсролыг чадавхижуулах тѳслийн санхүүжилтээр хэрэгжих Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хѳтѳлбѳр боловсруулах, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хѳгжүүлэх тѳслийг Англи улсын Эссексийн Их Сургуулийн Профессор Фиона Нолан тѳслийн удирдагчаар ажиллахаар болсонд таатай байна.
-
"АРХИГҮЙ ШИНЭ ЖИЛ" -ИЙГ ЭНЭ УДАА 3- ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Энэ "БРЕНД" арга хэмжээг зохион байгуулсан баг хамт олон, тусалж дэмжсэн СЭМҮТ-ийн удирдлагын зөвлөл, СЭМҮТ-ийн ҮЭХ, «Боржигоны оточ» Наркологийн эмнэлэг, "ИХ БУУРАЛ" рестораны хамт олон, дуучин, СТА Ариунболд, МАСК продакшны дуучин, СТА Пүрэвдорж, шүлэгч бяцхан Буяка болон "МИННЕСОТА" хөтөлбөр эмчилгээний үе үеийн төгсөгчид, бүлгийн бүх гишүүддээ маш их баярлалаа.
-
СЭМҮТ нь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас 2018 оны залуучуудын хөгжлийг дэмжигч "ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарлаа.
-
2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн өргөөнд Эрүүл мэндийн яамны хурал боллоо. Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц удирдан Эмнэлгийн тусламжийн газрын дарга Баттүвшин, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн яамны харьяа 16 Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал, СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөлийн гишүүд нар оролцсон хурал болов.
-
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Эрүүл хүүхэд эх орны ирээдүй" сэдэвт хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөн Төрийн ордны их танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.
-
“ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАХ НЬ” сэдэвт Эрдэм шинжилгээний ОУ-ын IV Хуралд оролцлоо.
-
Удирдлагын зөвлөлийн гишүүд, Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь, Өмнөговь аймгийн Сэтгэц-Наркологийн тасгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нөхцөл байдлын үнэлгээг хийж ажиллав.
-
Резидент эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл хийх ажлыг урамшуулан дэмжих зорилгоор үндсэн мэргэшлийн суралцагчдын дунд анх удаа "Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг"-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 11 резидент эмч 8 бүтээлээр оролцлоо
-
Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай ба Монгол улс 19 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. 2018 онд “Дэлхий дахины өөрчлөлтөнд сэтгэцийн эрүүл мэнд ба залуучуудын оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
-
“МОНГОЛ УЛС ДАХЬ ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ТУРШИЛТ СУДАЛГАА”-НЫ СУРГАЛТ БОЛЛОО
-
Сэтгэцийн их эмч С.Туяа, П.Долгор, сувилахуйн арга зүйч П.Бямбасүрэн нар 2018.09.17-19 - ны өдрүүдэд Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвийн 139 асруулагчийн оношлогоо, эмчилгээ, асаргаа сувилгааны байдалтай танилцаж тусламж үйлчилгээ, үзлэг, сургалтуудыг явуулан мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан.
-
Япон улсын М Линк Холдинг Группийн мэргэжилтэн Үчида Хитоми, Оикава Кацүки, Мотоми Шео, О.Бүжинлхам нар сургалт явууллаа
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Удирдлагын баг Нийслэлийн засаг даргын тамгын газарт удаа дараалан гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашины стандартын зогсоолуудыг бий болгож, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх тухай хүсэлт, албан бичиг хүргүүлсэний үр дүн 2018 оны 06, 08 дугаар саруудад тус тус уулзалт зохион байгуулж 2019 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар СЭМҮТ-ийн төлөвлөлтийн зураг, автомашины зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3 дахь удаагийн уулзалтыг Нийслэлийн захирагчийн албаны Хөрөнгө оруулалтын хэлтэс зохион байгуулаад байна
-
Та ажилдаа дуртай юу? Ажлын байран дээр гардаг асуудал, стрессээ хэрхэн даван туулдаг вэ? Та ажлаас халшрах хам шинжийн тухай юу мэдэх вэ?
-
Та хүүхэддээ хэр цаг гаргадаг вэ? Хүүхэд тань ямар сэтгэл зүйн асуудалтай тулгардаг болохыг мэдэх үү? Хүүхдээ сэтгэлийн дархлаатай бие хүн болгохын тулд яах хэрэгтэй вэ? Та бүхэн ярилцлагаа бүрэн эхээр нь доорх линкээр шууд сонсоорой. https://www47.zippyshare.com/v/gEh9KjEt/file.html
-
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд дараах ажлуудыг хийлээ.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сэтгэцийн эрүүл мэндийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан Сувилахуйн арга зүйч Жамъянсүрэнгийн Цэцэгмаа, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн менежер Дорлигсүрэнгийн Батцэрэн, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний багийн тогооч Жанцангийн Нина, Донтох эмгэг судлалын клиникийн туслах сувилагч Мангалын Жавзанпагма нар нь “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Ж.Цэцэгмаа, Д.Батцэрэн, Ж.Нина, М.Жавзанпагма нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-
Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол улсад хүрэлцэн ирж Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Хавдар Судлалын Үндэсний төв,П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт “Өнгөт Өдөр” урлагаар анагаах арт терапи сургалт өдөрлөгийг 2018.07.16-18 -ны өдрүүдэд зохион байгууллаа.
-
2018 онд “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна.
-
ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь “АРГАЛЬХҮҮ” төслийнхөө нээлтийн өдөрлөгийг Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “БУСДЫГ ОЙЛГОЁ-ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ” уриатайгаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.
-
Аргальхүү төслийн хэвлэлийн бага хурал Монголньюс хэвлэлийн хүрээлэнд боллоо.
-
ФМ 104 Эрүүл амьдралын радиотай хамтран хүргэж байгаа "Сэтгэлийн дархлаа" нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаараар Дэлхийн тамхигүй өдөрт зориулан "Тамхинд донтох эмгэг" сэдвээр хөтөлбөр хариуцсан их эмч Ж.Гантулга оролцон ярилцлаа.
-
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-
Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье уриан дор Аргальхүү өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагт болно
-
АНУ-ын Төрийн департмент, Хууль зүй дотоод хэргийн яамны санхүүжилтээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 16 өдрийг хүртэл Суурь түвшний эхний 2 курсын сургалтаар Үндэсний 21 сургагч багш бэлтгэгдсэн. Энэ удаад Коломбо хөтөлбөрийн 3, 5-р курсын 8 хоногийн сургалтыг 2018 оны 5-р сарын 7-оос 15-ны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн өргөөнд зохион байгууллаа.
-
Та тамхи татдаг уу? Та тамхинаас гарахаар оролдож байсан уу? Тамхинд юу юу агуулагддагийг мэддэг үү? Монгол эрэгтэйчүүдийн 2 хүн тутмын 1 нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тамхи 5 нас хорооно гэж ард түмний дунд тархсан яриа ч байдаг. Тамхи татах, энэ бол өвчин юм. Никотин хүний төв мэдрэлийн системд хүчтэй үйлчилдэг. Тамхи эхэндээ […]
-
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ХЗДХЯ, ШШГЕГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ЭМЯ, ЦЕГ, ШШГЕГ, СЭМҮТ-ийн төлөөлөл, Дүүргийн сэтгэц-наркологийн эмч нар, зарим ТББ зэрэг 100 орчим хүн оролцсон. Уг хэлэлцүүлэгт СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Албадан эмчлэх […]