Мэдээ мэдээлэл

Монгол улсын хүн ам, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар мэргэжлийн болон холбогдох байгууллага хамтран зөвлөмж боловсруулах зорилгоор Монголын Анагаах Ухааны Академи санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мэдээ үзэх

Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харъяатын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хил хамгаалах 028-р анги ба Гаалийн ерөнхий газартай хамтран ард иргэдэд мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийг ухуулан таниулах болон урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох зорилготой өдөрлөгийг 2016.06.26-ны өдөр Сэлэнгэ аймаг дах Алтанбулаг хилийн боомт, Дорноговь аймаг дах Замын-Үүдийн хилийн боомт, Чингис хаан олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.

Мэдээ үзэх

2018.06.26 буюу Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан нээлтээ хийсэн “Амьдралын өнгө” нэртэй богино хэмжээний киног та бүхэнд хүргэж байна. Энэ киног Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба болон “Эрхэм инээмсэглэл” төрийн бус байгууллагууд хамтарч хүн амд мансууруулах бодисын гэр бүлд ба нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаварын тухай ойлголт өгөх зорилгоор зохион бүтээв.

Мэдээ үзэх

НҮБ-ын санаачлагаар 1989 оноос эхлээд жил бүрийн 6-р сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, мансуурлын эсрэг аян өрнүүлдэг уламжлалтай. 2018 онд НҮБ-аас “Эхлээд сонсоё – Хүүхэд залуучуудыг сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн эхний алхам юм” гэсэн уриа дэвшүүлсэн байна.

Мэдээ үзэх

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн “Асрамжийн II клиник” -ийн хүүхдүүдийг баярлуулав.

Мэдээ үзэх

Өдөрлөгөөр “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” ” комик цуврал номыг  эхний 200 хүүхдэд үнэгүй тараах,  300 хүүхдэд   бэлэг өгөх,  Voice of Mongolia”-д оролцож олонд танигдсан дуучдын концерт үзүүлэх,  хөгжөөнт тоглоом тоглуулах,  “FACE-ART” үйл ажиллагаа явуулах, “Flash mob” үзүүлбэр үзүүлэх,  хүүхдийн сэтгэцийн эрүүл эрүүл мэндийн  үнэгүй үзлэг, зөвлөгөө  өгөх зэрэг үйл ажиллагааг  зохион байгуулав.

Мэдээ үзэх

Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгүүдээр цуврал комик гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний танилцуулга болох “АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ?” комик маань олон нийтийн хүртээл болж байна.

Мэдээ үзэх

ФМ 104 Эрүүл амьдралын радиотай хамтран хүргэж байгаа  "Сэтгэлийн дархлаа" нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаараар Дэлхийн тамхигүй өдөрт зориулан "Тамхинд донтох эмгэг" сэдвээр хөтөлбөр хариуцсан их эмч Ж.Гантулга оролцон ярилцлаа.

Мэдээ үзэх

Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 21 хүн цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт сургагч багш бэлтгэх шат дараатай сургалтыг зохион байгуулна.

Мэдээ үзэх
Нийт: 40 мэдээлэл байна