Ажлын байрны зар - Сувилагч

Зар оруулсан:

2018-08-21 03:51:06

Ажлын байрны нэр:

Ажлын байрны зар - Сувилагч

Ажлын байрны зар - Сувилагч


2018-08-15

  • Эрүүл мэндийн яамны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
    1. Сувилагч

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролтой
  • Сувилах эрхийн зөвшөөрөлтэй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
  • Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
  • Хариуцлага хүлээх чадвартай
  • Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
  • 35 хүртэлх насны

 

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлын гэрчилгээний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг /анкетанд наасан байх/
  • Гурван үеийн түүх /өөрийн гараар бичиг/
  • Өмнө нь ажиллаж байсан бол чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаалын хуулбар /одоо ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт/

 

Бүрдүүлэх материалыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

 

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Хүний нөөцийн хөгжлийн алба