Ажлын байрны зар - Лабораторийн их эмч

Зар оруулсан:

2018-07-05 05:34:23

Ажлын байрны нэр:

Ажлын байрны зар - Лабораторийн их эмч

Ажлын байрны зар - Лабораторийн их эмч


2018-06-20

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны их, дээд сургууль төгссөн;
  • Гематологи, биохимийн төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн;
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл дээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • “Лабораторийн эмч”-ийн мэргэжлийн зэрэг, Эрдмийн зэрэг, цол хамгаалсан бол давуу тал болно;
  • Англи хэлний мэдлэгтэй /IBT TOFEL-н 75 ба түүнээс дээш, IELTS-н 5.0 ба түүнээс дээш оноотой байх/ эсвэл Орос хэлний зохих мэдлэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих чадвартай;
  • Харилцааны соёлтой;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Удирдан манлайлах, зааж сургах чадвартай;
  • Урлаг, спортын авъяастай; /урлагийн онцгой авъяас, спортын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Хорт зуршилгүй байх;

 

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл; /өөрийн гараар бичих/
  • Төрийн албан хаагчийн анкет №1 /хар үзгэн балаар, өөрийн гараар бөглөх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Гурван үеийн намтар; /өөрийн гараар бичих/
  • Боловсролын гэрчилгээний хуулбар;
  • Дипломны хуулбар;
  • Мэргэшлийн дипломын хуулбар;
  • Мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
  • Гадаад хэлний сургалтанд хамрагдсаныг нотлох диплом, сертификат, Тоfel, IELTS-н онооны сертификатын хуулбар;
  • НДД-ийн хуулбар;
  • Одоогоор ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;

 

Бүрдүүлэх материалыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 70150526, 99843212

Таныг найрсаг хамт олон, тав тухтай ажлын байр хүлээж байна.