-
Зар оруулсан:
2020-09-14 06:47:13
-
Ажлын байрны нэр:
Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер
Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь доорхи ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
- Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер
Ажлын байранд ерөнхий тавигдах шаардлага
- Мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, эрсдлийг тооцоолох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөмж гаргах, танилцуулах
- Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих, ахиж дэвшиж манлайлах чадвартай
- Аюулгүй байдлын CEH эсвэл CCNA SEc сертификаттай бол давуу тал болно
Тавигдах шаардлага:
• Мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээний, системийн удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
• Өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
• Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
• Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
• Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
• Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
• 35 хүртэлх насны /Эрэгтэй бол давуу тал болно/
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
• Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
• Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
• Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
• Гурван үеийн түүх
• Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар
Бүрдүүлэх материалыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл
СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.
Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.
Харилцах утас: 7015-0526 99039300