-
Зар оруулсан:
2020-01-28 03:56:27
-
Ажлын байрны нэр:
ШҮДНИЙ ЭМЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
ШҮДНИЙ ЭМЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны их, дээд сургууль төгссөн;
- Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
- Шүдний эмчээр буюу мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан туршлагатай байх
- Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
- Мэргэжлийн зэрэг, Эрдмийн зэрэг, цол хамгаалсан бол давуу тал болно;
- Англи хэлний мэдлэгтэй /IBT TOFEL-н 75 ба түүнээс дээш, IELTS-н 5.0 ба түүнээс дээш оноотой байх/ эсвэл Орос хэлний зохих мэдлэгтэй;
- Мэргэжлийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих чадвартай;
- Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх;
- Харилцааны соёлтой;
- Урлаг, спортын авъяастай; /урлагийн онцгой авъяас, спортын зэрэгтэй бол давуу тал болно/
- Багаар ажиллах чадвартай;
- Удирдан манлайлах, зааж сургах чадвартай;
- Хорт зуршилгүй байх;
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл; /өөрийн гараар бичих/
- Төрийн албан хаагчийн анкет №1 /хар үзгэн балаар, өөрийн гараар бөглөх/
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Гурван үеийн намтар; /өөрийн гараар бичих/
- Боловсролын гэрчилгээний хуулбар;
- Дипломны хуулбар;
- Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар
- Мэргэшлийн дипломын хуулбар;
- Мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
- Гадаад хэлний сургалтанд хамрагдсаныг нотлох диплом, сертификат, Тоfel, IELTS-н онооны сертификатын хуулбар;
- Одоогоор ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;
Бүрдүүлэх материалыг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утас: 70150526, 99843212, 99269916
Таныг найрсаг хамт олон, тав тухтай ажлын байр хүлээж байна.