-
Зар оруулсан:
2019-03-05 07:44:41
-
Ажлын байрны нэр:
Ажлын байрны зар
Ажлын байрны зар
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь доорхи ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
- Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан инженер
- Сүлжээний инженер
Ажлын байранд ерөнхий тавигдах шаардлага
- Байгууллагын гадаад/дотоод, утастай/утасгүй сүлжээг зохион байгуулах, суурилуулах, тохиргоо хийх, шинэ техник технологиудын судлан нэвтрүүлэх чадвартай
- Мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ хийх, эрсдлийг тооцоолох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөмж гаргах, танилцуулах
- Microsoft / Linux/ Unix систем дээр ажиллах чадвартай
- Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, доорхи системүүдэд ажиллах чадвартай байх: Файрволл, Халдлагаас Сэргийлэх систем(IPS), Роутер, L3/L2 свич, Нэгдсэн холбооны менежер (UCM), Утасгүй сүлжээний удирдагч төхөөрөмж, Сүлжээний загвар, Арктектур.
- Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих, ахиж дэвшиж манлайлах чадвартай
- Аюулгүй байдлын CEH эсвэл CCNA SEc сертификаттай бол давуу тал болно
Тавигдах шаардлага:
• Мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээний, системийн удирдлага чигэлэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
• Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
• Өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
• Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
• Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
• Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
• Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
• 35 хүртэлх насны /Эрэгтэй бол давуу тал болно/
Бүрдүүлэх материал:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл
• Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
• Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
• Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах /эх хувийг авчирах/
• Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
• Гурван үеийн түүх
• Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар
Бүрдүүлэх материалыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл
СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна.
Таныг тогтвор суурьшилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.
Харилцах утас: 7015-0526