Ажлын байрны зар - Туслах сувилагч

Зар оруулсан:

2019-03-01 06:07:38

Ажлын байрны нэр:

Ажлын байрны зар - Туслах сувилагч

Ажлын байрны зар - Туслах сувилагч


Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүнд:

1. Туслах сувилагч

Тавигдах шаардлага:

    • Бүрэн дундаас дээш боловсролтой
    • Туслах сувилагчийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
    • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
    • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
    • Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
    • Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
    • Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
    • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
    • Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
    • Хариуцлага хүлээх чадвартай
    • Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
    • Ачаалал даах чадвартай
    • 35 хүртэлх насны

Бүрдүүлэх материал:

  • - Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • - Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • - Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авч ирэх/
  • - Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг /анкетанд наасан байх/
  • - Гурван үеийн түүх /өөрийн гараар бичиг/
  • - Өмнө нь ажиллаж байсан бол чөлөөлөгдсөн тухай байгууллагын даргын тушаалын хуулбар /одоо ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт/

Бүрдүүлэх материалыг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл

СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд буюу А блокийн 213 тоот өрөөнд хүлээн авна. Холбоо барих утас: 70150526 Таныг найрсаг хамт олон, тав тухтай ажлын байр хүлээж байна.