Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр хэрэгжүүлсэн ажил

И-мэйл Хэвлэх PDF

СЭМҮТ-ийн ЭТЧА-аас 2011 онд үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр хэрэгжүүлсэн ажил

СЭМҮТ-ийн ЭТЧА-аас 2011 онд үйлчлүүлэгчдээс авсан Сэтгэл ханамжийн судалгаагаар СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид зан харьцаа хандлага, мэргэжлийн ур чадвар сайтай, соёлтой үйлчилгээг үзүүлдэг байна. Эргэлт, хүлээлгийн өрөөний тав тухтай байдал, өвчтөний хоолны амт, чанар, эмнэлгийн дотоод орчны тохижилт тав тухтай байдал, эмнэлгийн гадаад орчин, тохижилт тав тухтай байдал, хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээнд сэтгэл ханамж дунд байна. Үйлчлүүлэгчид манай эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл ханамж сайн байна.

Сэтгэл ханамжийн судалгааны мөрөөр цаашид дараах чиглэлүүдээр арга хэмжээ авахаар төлөвлөсөн.

Үүнд:

1. Эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг сайжруулах

2. Эмнэлгийн орчин тохижилтыг сайжруулах

3. Цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах

4. Өвчтөний холны амт чанарт анхаарч, цаашид сайжруулах арга хэмжээ авах

Төлөвлөсний дагуу дор СЭМҮТ-ийн захиргаанд тухай бүрд танилцуулж дараах ажлуудыг зохион байгууллаа.

1. Эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр:

- СЭМҮТ-ийн Ёсзүйн салбар хороо төлөвлөгөө гарган Ерөнхий захирлаар батлуулан ажилладаг. Төлөвлөгөөний дагуу шинээр:

- Төвийн Ерөнхий захирлаар батлуулсан удирдамжийн дагуу 183 эмч, эмнэлгийн ажилтнуудаас 100 сорил боловсруулан ёс зүйн хэм хэмжээ, хуулийн мэдлэгийн шалгалт авсан.

- Төвийн эмч мэргэжилтнүүдээс ёс зүйн талаархи хэрэгцээг тодорхойлох судалгаа авч үр дүнг боловсруулж ёс зүйн сургалтуудыг зохион байгууллаа.

- Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харьцаа хандлагын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан. Ёс зүйг дээдлэгч баг, хэсэг шалгаруулж дэмжин урамшуулах зорилгоор 21 хоногийн “Зөв мэндчилж эелдэг харьцая” аян зохион байгууллаа.

- Ёс зүйн салбар хороонд ирсэн өргөдөл гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэж, эргэн мэдээлдэг.

- Хүлээн авах тасгийн эмч ажиллагсдад харилцаа хандлага ёс зүйн сургалтыг “Харьцахад хэцүү үйлчлүүлэгчид хэрхэн үйлчлэх вэ“ “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр 2011 оны 05 сарын 11,18–ны өдөр зохион байгуулав.

2. Эмнэлгийн орчин тохижилтыг сайжруулах чиглэлээр:

Төвийн гадаад орчныг тохижуулах, эмчлүүлэгчид болон ажиллагсадад ээлтэй, тав тухтай орчин бий болгох зорилгоор төлөвлөгөө гарган дараахь 3 чиглэлээр нийт 19 бүтээлч ажил хийж, 8 сая 627,6 мянган төгрөг зарцуулж ажиллалаа. Эдгээр ажлуудад аль болох өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан, ажиллагсад болон эмчлүүлэгч нарынхаа санаачлагыг өрнүүлэн ажилласны үр дүнд төсвийн хөрөнгийг хэмнэн, бага зардлаар маш их ажил хийсэн юм.

3. Цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр:

- Цэвэрлэгээ үйлчилгээг удирдамжийн дагуу чанартай хийхийг үйлчилгээний багийнханд даалган ЭАХХ багаас хяналт тавийн ажилласан.

- Клиникийн багууд өдөр тутам ээлж хүлээлцэхдээ клиникийн эрхлэгч, ахлах сувилагч нар цэвэрлэгээ үйчилгээнд тавих хяналтаа сайжруулахыг даалган ЭТЧА болон сувилгааны албаны чанар хариуцсан арга зүйч нар хяналт тавин ажиллаж байна.

4. Өвчтөний хоолны амт чанарт анхаарч, цаашид сайжруулах чиглэлээр:

- Гал тогооны ахлах тогооч, халдвар судлаач эмч нар хүнсний бүтээгдэхүүний чанар, эмчлүүлэгчдийн хоолны орц нормд байнгын хяналт тавьж ажиллаж байна. Гал тогоонд нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, чанарт өдөр тутмын хяналтыг эрүүл ахуй халдвар судлаач эмч болон жижүүрийн эмч нар хянаж зөрчилгүй ажиллалаа.

- СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2010 оны 185 тоот тушаалаар хоолны чанарт хяналт тавих зөвлөлийг шинэчлэн байгуулж үйл ажиллагаа нь тогтмолжсон.

- Эмчлүүлэгчдийн хоолны технологи чанарт ЭМС-ын 11 тоот тушаалын дагуу жижүүр эмч нар байнгын хяналт тавин ажиллаж байна.

- Ахлах тогооч эмчилгээний хоолны талаар сургалт семинарт оролцон, гал тогооны ажиллагсаддаа 4 цагийн сургалт явуулж , сурталчилгааны материалтай болсон.

- ЭМС-ын 257 тоот тушаалын дагуу улирлын хоолны цэс гарган ажиллаж байна.

- Гал тогооны тасгийн хамт олон хоолны амт чанар, хүрэлцээ, орц, норм, тараалт түүнд тавих хяналтыг сайжруулан улирал бүр хоолны цэсэнд өөрчлөлт оруулж ажилласан.

- Эрүүл хоол хүнсний талаар чанарын багийн өдөрлөгийг зохион байгуулж эмч эмнэлгийн ажиллагсад эмчилгээний хоолны талаарх мэдээлэл хүргэсэн.

- Хоолны чанарт хяналт тавих зөвлөлийн гишүүд улиралд нэг удаа хуралдан эмчилгээний хоолны удирдамжийн үйл ажиллагааг хянан хэлэлцэж байгаа бөгөөд “Хүн амын хоол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай”

ЭМС-ын 2008 оны 257 тоот тушаалын дагуу зуны хоолны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

- Эмчлүүлэгчийн хоолны технологийн картыг шинэчлэн хийсэн.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 6-р сарын 04, Даваа гариг, 12:43  

Цаг хугацаа

Календарь

Хэн онлайн байна

Манайд 2 зочид онлайн

Санал асуулга

Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх таны мэдлэг, хандлага?