Цагийн хуваарь

  • Даваа-Баасан
    09:00 - 15:00
  • Бямба, Ням
    Амарна
  • Яаралтай тусламж
    24 цагаар
Цаг захиалах: 98963630

Зөвлөмж

Танд хэрэг болох зөвлөмж, зөвлөгөөнүүдийг эндээс авна уу

Дэлгэрэнгүй

Сэтгэлзүйн сорил

Та өөрийнхөө сэтгэлзүйн байдлыг үнэлж үзнэ үү

Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Эрхэм хүндэт ноён / хатагтай Таны энэ өдрийн амар амгаланг айлтган, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Таныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд саатан морилохыг урья. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ.

Дэлгэрэнгүй
project

Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ

Солиорлын эсрэг эмэн эмчилгээ, Солиорлын эсрэг хэвшинжит бус эмэн эмчилгээ, Сэтгэл гутралын эсрэг эмэн эмчилгээ , Сэтгэл засах, тайвшруулах эмэн эмчилгээ , Сэтгэл тогтворжуулах эмэн эмчилгээ , Тархины үйл ажиллагаа сайжруулах эмэн эмчилгээ , Уналт таталтын эсрэг эмэн эмчилгээ

project

Сэтгэл засал эмчилгээ

Ганцаарчилсан сэтгэл засал, Бүлгийн сэтгэл засал, Танин мэдэхүйн сэтгэл засал, Өөрийгөө сургах дасгал, Зан үйлийн сэтгэл засал, Сэтгэц задлан шинжилгээ, Иог, Бясалгал

project

Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ

Үcчин гоо зүй эмчилгээ, Эсгий урлал эмчилгээ, Биеийн тамир эмчилгээ, Урлан эмчилгээ, Хөдөлмөр эмчилгээ, Зураг эмчилгээ, Үзвэр эмчилгээ, Тоглоом эмчилгээ, Оёдол эмчилгээ, Ном эмчилгээ, Хөгжим эмчилгээ, Мужаан эмчилгээ, Танин мэдэхүйн сургалт, Хоол эмчилгээ

project

Сэргээн засах, физик эмчилгээ

Тосон эмчилгээ, Цахилгаан эмчилгээ, Электрофорез эмчилгээ, Гэрэл ба татлага эмчилгээ, Дасгал, фитнесс эмчилгээ, Хөдөлгөөн эмчилгээ, Иллэг, бумба эмчилгээ, Зүү эмчилгээ, Лазер эмчилгээ, Нойрсуулах эмчилгээ, Усан ба утлага эмчилгээ,

Зөвлөмж

Танд зөвлөж байна

Мэдээллийн утас 1800-2000

Мэдээллийн утас 1800-2000

Дэлгэрэнгүй

Таны харилцааны чадварыг тодорхойлох сорил

Таны бусадтай харилцах чадвар ямар вэ? Та өөрийн харилцааны чадвараа тодорхойлоод үзээрэй.

Дэлгэрэнгүй

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН УХААЛАГ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ ВЭ?

Хүүхэд ухаантай хүн болж өсөхөд генийн нөлөө 50%, эцэг эхийн нөлөө 50% байдаг. Ухаантай хүүхэд гэж хэн бэ? Зөвхөн IQ өндөр биш, 

Дэлгэрэнгүй

Аль нь хүүхдийн ээж вэ?

Өдөр болгон бид юу өмсөх вэ, ямар хоол хийх вэ, ямар өнгийн уруулын будаг түрхэх вэ гэдэг асуултуудтай тулгардаг. Энэ бүхэн нь таныг ямар зан чанартай болохыг харуулдаг. Тийм болохоор бид энэ удаа зөн билгийн тухай сонжоо оруулахаар шийдлээ. Өөрийнхөө тухай шинэ зүйл мэдэх сонирхолтой байдаг биз дээ....

Дэлгэрэнгүй

НЯЛХ НАС БОЛ ИТГЭЛ НАЙДВАР ТӨЛӨВШИХ ҮЕ 

Ээж нь хүүхдээ нялх байхад нь урт удаан хугацаагаар орхин явбал хүүхдэд энэ нь үлэмж хүндээр тусч, өөрийгөө ээжийнхээ харилцаагаар төлөөлүүлэн мэдрэх барилдлагын үйл явц алдагдан өөрийнхөө тухай төсөөллийг алддаг байна. Үүнийг “тусгаарлагдах түгшүүр” гэдэг.

Дэлгэрэнгүй

СЭТГЭЛ ЗАСАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл засал нь сэтгэл зүйн онол ба аргууд дээр үндэслэгддэг агаад үйлчлүүлэгчид сэтгэлийн түгшүүр төрүүлдэг мэдрэмж, сэтгэгдэл, харилцаа, сэтгэлзүйн шинж тэмдгүүдийг арилгах явдлыг зохицуулахаар хувь хүн ба бүлэгт тусламж үзүүлэх системтэй, чиглэл зорилго бүхий үйл ажиллагаа юм.

Дэлгэрэнгүй

Мэдээ мэдээлэл

Шинэ мэдээ мэдээллийг эндээс авна уу

СЭМҮТ ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • 2020-01-24 00:00:00

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДОТООД ХЯНАЛТ ТАВИХ НЬ” сэдэвт үзүүлэх сургалтыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр амжилттай зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Сэтгэцийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа
  • 2020-01-09 00:00:00

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл нь 2019 оны ээлжийн амралтаа эдлэж байх хугацаандаа 2020 оны 1 сарын 04-ний бямба гаригт Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Удирдлагуудтай уулзаж, Сэтгэцийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

​ХӨҮК их эмч Т.Саранцэцэг: itiom.mn сайтад " Суурь хүмүүжил буруу тавигдсан хүүхдийн сэтгэлзүйн эмгэг нь бүрэн эмчлэгддэггүй "
  • 2020-01-08 00:00:00

Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Т.Саранцэцэгтэй өсвөр үеийн хүүхдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар itiom.mn сайтад ярилцлага өглөө.

Сэрэмжлүүлэг мэдээ
  • 2020-01-08 00:00:00

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ын Хубай мужийн Үхань хотод "Шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар сэрэмжлүүлэг мэдээллийг улс орон бүрт илгээж байна.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН МАНЛАЙЛАГЧ” байгууллагаар өргөмжлөгдлөө
  • 2019-12-25 00:00:00

Эрүүл мэндийн чанарын холбооноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг “Брендбүүк”-ийг салбартаа анхлан хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад эрүүл мэндийн байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг хэмээн үнэлж “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН МАНЛАЙЛАГЧ” байгууллагаар өргөмжлөн шагнасныг Эрүүл мэндийн чанарын холбооны тэргүүн Г.Ганчимэг Сэтгэцийн эрүүл мэндийн албаны түүхт 90 жилийн ойгоор гардуулсанд СЭМҮТ-ийн хамт олон бид гүнээ талархаж байна.

“ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ, ХАРИУЦЛАГА”-ЫН СУРГАЛТ
  • 2019-12-04 00:00:00

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан болон Удирдах ажилтнууд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага”-ын сургалтанд хамрагдлаа.

СЭМҮТ-ИЙН ДАРГА ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ЭРДЭМТЭДИЙН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
  • 2019-12-02 00:00:00

2019 оны 11 сарын 29-ний өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр энэ албанд олон жил удирдах ажилтанаар ажиллаж байсан дарга захирал, үнэтэй хувь нэмэр оруулж байсан эрдэмтэдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэлийн талаар "Хүмүүн цадиг" бүлэгт бичигдсэнийг та бүхэндээ толилуулж байна
  • 2019-12-02 00:00:00

Манай Ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Л. Насанцэнгэлийн талаар 2019 оны 11 сард "Зиндаа" сэтгүүлийн 15-р дугаарын "Хүмүүн цадиг" бүлэгт бичигдсэнийг та бүхэндээ толилуулж байна