Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачлагаар эрүүл мэндийн харьяа үндэсний төвүүд, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр 2020.09.17-ны өдрийн ээлжит цаг дээр СЭМҮТ-ийн ерөнхий захирал Сэтгэцийн эрүүл мэндийн салбарын 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл танилцуулгандаа: Сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн хөгжлийн хөтөлбөрийг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх төвлөгөөний матриксийн /WHO 6 blocks/ дагуу тусламж үйлчилгээ, хүний нөөц, мэдээллийн тогтолцоо, эмийн хангамж үйлчилгээ, санхүүжилт, удирдлага манлайлал чиглэлээр танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон та бүхэнд баярлалаа. Хамгийн ихээр тулгамдаж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол архи, тамхины хэрэглээ юм. Иймээс үүнийг шийдвэрлэхэд урт хугацааны бодлого чиглэл барин ажиллаж үр дүн гаргах эт манай улсад их хэрэгтэй гэв.

 

Сошиалд хуваалцах: