2020 оны 9-р сарын 9-ний өдөр СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл, Дэд захирал В. Баярмаа нар БНХАУ-ын Шанхай хотын сэтгэцийн эрүүл мэндийн төвийн төрөлжсөн төв, албадуудын багтай хийсэн онлайн уулзалтанд оролцлоо. Уулзалтанд АШУИС-ийн захирал асан Профессор Ж.Цолмон, АШУИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн удирдах хүмүүс оролцсон бөгөөд цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо. Дашрамд дурьдахад, 2019 оны 04 сарын 24-ны өдөр АШУҮИС-ийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү мин Пүү, Шанхайн Жиаотоны их сургуулийн захирал Гуочиан Чен, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар уригдан ирж оролцож байсан байна.

Шанхай хотын сэтгэцийн эрүүл мэндийн төв нь Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэн, Сэтгэлзүйн эмчилгээ, зөвлөгөө өгөх төв, Сэтгэцийн өвчний эмнэл зүйн төв, Эмнэл зүйн эмийн туршилтын үндэсний хүрээлэн, Сэтгэцийн өвчнөөс урьдчилсан сэргийлэх, хянах хотын төв болон Мансууруулах бодисын донтолтын эмчилгээний төв зэрэг нэгж салбартай, клиник ба судалгаа шинжилгээний томоохон байгууллага юм. Төв нь 1982 оноос ДЭМБ-ын сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа ба сургалтын хамтын ажиллагааны төвөөр ажиллаж байна. Төвийн талаарх нэмэлт мэдээллийг http://www.smhc.org.cn/English/channels/478.html линкээр орж авна уу.  

 

Сошиалд хуваалцах: