2020 оны -08 сарын 07 өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА Х.ГАНЦЭЦЭГТ    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй “Ковид-19 цар тахлын үед эрүүл мэнд, хууль сахиулах, онцгой байдлын албан хаагч, мэргэжилтнүүдэд болон тусгаарлах, ажиглалтын байранд байгаа хүмүүст нийгэм-сэтгэлзүйн тусламж үзүүлэх, стрессийг удирдах чадварыг хөгжүүлэх” төслийн хүрээнд тусгаарлах байранд ажиллаж буй эмч, төрийн албан хаагч, бусад ажилчдад болон ажиглалтанд байгаа иргэдэд тараах зорилгоор
 
дараах МСС материалыг хүлээлгээн өгсөн байна. Үүнд:

1.    Амиа хорлолтоос сэргийлэх нь, Өөрийгөө тайвшруулах дасгал, Стресс менежмент, Уур бухимдлаа зохицуулах нь, Эерэгээр сэтгэн бодох аргад суралцах нь зэрэг 5 төрлийн видео бичлэг бүхий 100 ширхэг флаш диск

2. "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хариу арга хэмжээнд ажиллаж буй хүмүүст зориулсан “Өөрийгөө тайвшруулах дасгал”, "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед стрессийг эерэг, зөв аргаар даван туулъя!", "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хариу арга хэмжээнд ажиллаж буй хүмүүст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нь", "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хариу арга хэмжээнд ажиллаж буй хүмүүст эерэгээр сэтгэн бодох аргад суралцах нь", "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хариу арга хэмжээнд ажиллаж буй танд дараах асуудал тулгарч магадгүй", "Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хариу арга хэмжээнд ажиллаж буй хүмүүст уур бухимдлаа зохицуулах нь" зэрэг 6 төрлийн санамж тус бүрээс 3000 ширхэг

 
Сошиалд хуваалцах: