СЭМҮТ-ийн 8,5 га эзэмшлийн талбайд 2020 оны 07 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан зориулалтын автомат хадуур, ажлын хувцас, бээлий бүхий 45 ажилтан хүрэлцэн ирж ургасан шарилж, лууль ургамлыг цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Шарилжгүй-Улаанбаатар-5” аянд нэгдэж нийт 350 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд цэвэрлэгээний ажилд идэвхийлэн хамтран оролцлоо.

СЭМҮТ нь Улсын хэмжээнд хэвтүүлэн эмчлэх орны тоогоор 2 дугаарт ордог, томоохон төрөлжсөн мэргэжлийн төв юм. Тус төв нь уг аянд нэгдсэнээр эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдэд ая тухтай, ээлтэй орчин бүрдэж, ногоон байгууламжийн тохижилт сайжирсан сайхан үйл явдал боллоо. Дээрхи аяныг зохион байгуулж дэмжин ажилласан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье.

СЭМҮТ-ийн ХАМТ ОЛОН

Сошиалд хуваалцах: