2016-2021 оны хооронд НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймгийн Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих ажил Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Боловсрол Соёл Урлагийн газар, “Цогт”, “Алтай” сумдын ЕБС, СЭМҮТ, НЭМЭШСГХ-тай хамтран хэд хэдэн үе шаттайгаар явагдаж байгаа билээ. Үүнд:

  1. Говь-Алтай аймгийн өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэл, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор СЭМҮТ, НЭМЭШСГХ хариуцсан дэд захирал В. Баярмаа, мэргэжилтэн Ж. Гантулга, Т. Мандхай нар 2018 оны 4-12 сарын хооронд аймгийн төвийн болон сумдын ЕБС-д суралцаж буй 11-18 насны 2192 хүүхэд, 1808 эцэг эх, асран хамгаалагч, 102 анги удирдсан багшийн дунд судалгааг явуулсан.
  2. 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчдад “Эрүүл мэнд” хичээлийг дахин шинээр оруулах болсонтой холбоотой “Сэтгэцийн эрүүл мэнд”, “Хорт зуршил” хичээлүүдийн агуулга шинээр орж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд СЭМҮТ, НЭМЭШСГХ мэргэжилтэн, сэтгэл засалч эмч Б. Жаргал Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, биологийн багш нарт дээрх агуулгын хүрээнд заах арга зүйн сургалтыг 2019 оны 05 сард хийсэн.    
  3. Сургуулийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн багш нарт “Сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны мэдлэг олгох” сургалтыг СЭМҮТ, НЭМЭШСГХ хариуцсан дэд захирал В. Баярмаа, мэргэжилтэн, сэтгэл засалч эмч Б. Жаргал нар 2020 оны 05 сарын 04-13 хооронд онлайнаар амжилттай зохион байгуулсан.
  4. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Аймгийн цагдаагийн ерөнхий газар, 4-р сургууль, “Цогт”, “Алтай” сумдын сургуулиуд дээр байгуулагдсан “Сэтгэл зүйн зөвөлгөө өгөх төв”-ийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, аргазүйн зөвөлгөө өгөх, ажлын байран дээрх давтан сургалтыг СЭМҮТ, НЭМЭШСГХ хариуцсан дэд захирал В. Баярмаа, мэргэжилтэн, сэтгэл засалч эмч Б. Жаргал нар 2020 оны 05 сарын 19-23 хооронд НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэнүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 
  1. Аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Сэтгэлзүйн зөвөлгөө өгөх төв”-ийн өрөөнд хэлэлцүүлэг хийж буй байдал

  1. Аймгийн цагдаагийн ерөнхий газар дээрх “Сэтгэлзүйн зөвөлгөө өгөх төв”

 

  1. Нэгдсэн эмнэлэг дээрх “Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх” болон “Сэтгэл засал” эмчилгээний өрөөнүүд

 

  1. “Цогт” суман дээр ажиллаж буй байдал

  1. “Алтай” суман дээр ажиллаж буй байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сошиалд хуваалцах: