Денк фармын Монгол дахь төлөөлөгчийн газраас  2014 оноос  жил бүр эмч нарт болон анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ зарлаж шалгаруулан зургаа дахь жилдээ ажиллаж байгаа билээ.

2014 оноос  Денкфармын нэрэмжит тэтгэлэгт   хөтөлбөрөөр  нийт  21 эмчид  1000$ тэтгэлэг,  анагаахын чиглэлээр суралцаж байгаа 19 оюутанд  1 жилийн сургалтын төлбөр, 43 эмч, 43 оюутанд тусгай шагнал  тэтгэлэг  олгожээ.

Эмч нарт зориулсан “ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2020 хөтөлбөр зарлагдаж байгаа тул холбогдох мэдээллийг хүргүүлж байна.

 

Идэвхитэй  оролцохыг нийт эмч нартаа хүсье.

Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг Д.Оюунбилэгийн 99065696 дугаарт холбогдон авна уу.

Хүний нөөцийн хөгжлийн алба

 

Сошиалд хуваалцах: