Ерөнхий захирлын 2020 оны Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнуудад ажлын үр дүнгээр улирлын мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай” А/11 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний ажлын үр дүнг үнэлэх шалгуур, хоёрдугаар хавсралтаар баталсан Эрүүл мэндийн бусад ажилтны ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэх төсөлд санал авч байна.

 

Ерөнхий захирлын А/11 дүгээр тушаалаар баталсан журмыг албадын дарга, клиник, тасгийн эрхлэгч, багуудын ахлагч нар нийт ажилтнуудынхаа хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, саналаа 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Одончимэгт бичгэн хэлбэрээр гарган гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлнэ үү.

 

            Ерөнхий захирлын А/11 дүгээр тушаалаар баталсан журмыг хавсаргав.         

Хүний нөөцийн хөгжлийн алба

2020.05.08

Сошиалд хуваалцах: