Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар албан даалгаврыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэрэгжүүлэх тухай мэдээллийг хүргүүлж байна.

 

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар албан даалгаврын дагуу дараахи арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэснийг танилцуулж байна.

Үүнд:

1. Албан даалгаврын 1.5 дахь заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 05, 395 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтнуудад ажлын үр дүнгээр олгогдох мөнгөн урамшууллыг улирлын 40 хүртэлх хувиар олгож байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлж 60 хүртэлх хувиар олгохоор тооцон Эрүүл мэндийн яамнаас 05 дугаар сараас эхлэн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Иймд 2020 оны нэгдүгээр улирлын ажлыг дүгнэсэн үр дүнгийн хувийг 60 хүртэлх хувьд шилжүүлэн зөрүүг 2020 оны 05 дугаар сарын эхний цалинд олгоно.

 

    Жишээ нь 2020 оны нэгдүгээр улиралд 40 хувиар үнэлэгдсэн ажилтанд нэмж 20 хувь, 38 хувиар үнэлэгдсэн               ажилтанд нэмж 19 хувь,  35 хувиар үнэлэгдсэн ажилтанд нэмж 17,5 хувь гэх мэтээр тооцон олгоно.

 

2. Албан даалгаврын 1.6 дахь заалтын дагуу шөнийн цагаар ээлжинд ажилладаг ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 22-06 цагийн нэмэгдэл болох 8 цагийг цаг тутамд 1000 төгрөг байхаар тооцож 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жижүүрийн эмч, сувилагч, сэтгэцийн туслах сувилагч, жижүүр, слесарь, галч нарт нийт 8000 төгрөгийг гарааны тоогоор олгох болсон тул өмнө нь олгож байсан шөнийн 1 цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохооргүй болж байна.  

 

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн

Удирдлагын зөвлөл

2020.04.27

Сошиалд хуваалцах: