“ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ

ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

Нэг.Зорилго, үндэслэл

 

  1. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээ байгууллагын гишүүн улсын хувьд дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлагыг дэмжиж ажиллах, жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр буюу олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Хариуцлагатай-хэрэглэгч” сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхэд оршино.

 

Хоёр.Хугацаа, хамрах хүрээ

 

    1. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг “Хариуцлагатай-хэрэглэгч” сэдвийн хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 01-15-ны өдөр хүртэлх хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ.

    2. Яамд, аймаг, нийслэл, (сум, дүүрэг)-ийн орон тооны бус салбар зөвлөл, түүний харьяа байгууллага болон холбогдох төрийн байгууллагууд, аж ахуй эрхлэгчид хэрэгжүүлж ажиллана.

    3. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тухайн хариуцсан нутаг дэвсгэр, эрхлэх асуудлын хүрээний салбар тус бүрт улс орон даяар хэрэгжүүлнэ.

    4. Олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөн цахим орчинг ашиглан тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

Гурав.Зохион байгуулах ажлын чиглэп

3.1 ТЯамд, аймаг, нийслэл, (сум, дүүрэг)-ийн орон тооны бус салбар зөвлөл:

    1. 3.1.1 Яамд, аймаг, нийслэл, (сум, дүүрэг)-ийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга, удирдлагууд тусгай төлөвлөгөө гарган өмнөх жилийн хэрэглэгчийн гомдол, саналд үндэслэн “Хариуцлагатай-хэрэглэгч” арга хэмжээг орон нутаг, салбарын эрхлэх асуудлын хүрээнд олон нийтийг хамруулахгүйгээр зохион байгуулах

    2. 3.1.2 Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаарх гарын авлага, шторк, видео нэвтрүүлэг, постер, боршур зэргийг бэлтгэн цахим хэлбэрээр иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж ажиллах

    3. 3.2. Аж ахуйн нэгж байгууллагууд:

3.2.1    Аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглэгчийн төвүүд “Хариуцлагатай- хэрэглэгч” арга хэмжээг зохион байгуулах.

3.2.2    “Хариуцлагатай-хэрэглэгч” сэдвийн хүрээнд постер, гарын авлага, брошур гаргах.

3.2.3    Зохион байгуулж буй үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх, сурталчлах.

 

Дөрөв.Үйл ажиллагаагаа тайлагнах

 

    1. Яамд, аймаг, нийслэл, (сум, дүүрэг)-ийн орон тооны бус салбар зөвлөл тайлан, мэдээг 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албажуулан ирүүлнэ.

    2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тайлан, мэдээг нэгтгэн 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн дотор Монгол Улсын Шадар сайдад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

    3. ”Хариуцлагатай-хэрэглэгч” арга хэмжээг нэгдсэн, шуурхай удирдлага зохион байгуулалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ханган ажиллана.

Сошиалд хуваалцах: