ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР - 2020 СЭДЭВ: ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭГЧ

Өнөөдрийн болон ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хамгаалах, ээлтэй нийгэм бий болгохын тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн 61 м болгох, ашиглах талаар бид анхаарах хэрэгтэй байна. Тогтвортой хэрэглээний гол зорилго нь хүн амын сайн сайхан амьдрах боломжийг бүрдүүлж буй хоол, хүнс, ус, эрчим хүч, эм болон бусад олон зүйлийн нөөц бололцоог хангах, шударга худалдааг нэмэгдүүлэхэд оршиж байна. Тогтвортой хэрэглээ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэн чухал хэсэг юм.

ҮНДЭСЛЭЛ 1. ДЭЛХИЙ НИЙТИЙН ҮҮРЭГ АМЛАЛТ

Дэлхийн өнцөг булан бүрт улс орны удирдагчид дэлхийн цаг уурын өөрчлөлт болон биологийн төрөл зүйл устаж үгүй болж буй асуудлыг шийдвэрлэхэд нэгдэж байна. Дэлхий нийтийн хамгийн чухал үүрэг амлалт нь:

 Цаг уурын өөрчлөлтийн талаар: (Парис 2015) Парисын хэлэлцээр нь энэ зууны дэлхийн температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх түвшнээс 2 хэмээс доош хэмд байлгахыг зорьж байгаа ба температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлахаар зорилго тавин ажиллаж байна.

 Тогтвортой хөгжлийн зорилт - 2030 (50Сз) Тогтвортой хөгжлийн зорилт нь дэлхийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудалтай холбоотой 17 багц зорилтыг агуулдаг.

2. ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Тогтвортой хэрэглээ гэдэг нь хүн амын сайн сайхан амьдрах боломжийг бүрдүүлж буй хоол хүнс, ус, эрчим хүч, эм болон бусад олон зүйлийн нөөц бололцоог хангахад чиглэсэн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй шударга худалдааг нэмэгдүүлэх явдал юм. Тогтвортой хэрэглээ ирээдүй хойч үедээ ээлтэй нийгэм бий болгоход туслах төдийгүй ирээдүйд илүү үр өгөөжтэй үр дүнд хүргэхэд чиглэгдэнэ. Жишээ нь: Хүмүүсийг чанар муутай, аюултай /биомасс/ түлшнээс хол байхыг дэмжих нь байгаль орчинд төдийгүй нийт иргэдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой тустай үйл ажиллагаа юм. Эргэх холбоо бүхий үр ашигтай эдийн засагт шилжих Хэрэглээний асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл нь эргэх холбоо бүхий эдийн засгийн загвар юм. Энэ нь "авах, хэрэглэх, хаях" гэсэн хог хаягдлын тогтсон системийг халж дахин ашиглах, дахин боловсруулах аргыг ашигладаг загвар болно. Мөн бага материалаар, илүү үр ашигтай, дахин ашиглан боловсруулж болох бүтээгдэхүүнийг бий болгоход чиглэгддэг. Үүний жишээнээс дурдахад: “Тимберланд” (Тimberland компани хаягдал дугуйг гутал хийхдээ ашиглаж байна. “Дайко”(Dуе Соо) компани ус, химийн найрлагагүйгээр даавуунд өнгө оруулдаг болсон байна.

З.ТОГТВОРТОЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО

Хэрэглэгчид аливаа үйлдвэрлэл, хэрэглээний үйл явцын нэг чухал оролцогч нь бөгөөд аливаа өөрчлөлтийг бий болгох, амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэглэгчийн хувиар хийсэн сонголт бол эргэн тойрон, хүрээлэн буй орчинд нөлөө үзүүлж, өөрчлөлтийг бий болгож чадна. Хэрэглэгчдийн хүрээлэн буй орчинд нөлөөлж болох зарим зүйлээс дурдахад: Ямар бүтээгдэхүүн болон үйлчилгээг сонгох, тэдгээрийг хэрхэн ашиглах, ашиглалтын хугацаа дуусахад хэрхэн хаях гэх мэт гинжин хэлхээс бүхий системээр нь өөрчлөхийн тулд үйлдвэрлэгчдээс ямар нэгэн өөрчлөлт, зохицуулалт хийж өгөхийг шаардах хэрэгтэй. Тогтвортой бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна тухайлбал залуу хэрэглэгчдийн дунд энэ эрэлт хэрэгцээ их байна. Дэлхий нийтийн судалгаагаар хэрэглэгчдийн 66% нь тогтвортой брэндийн төлөө илүү их мөнгө зарцуулахад бэлэн байгаа бол бусад судалгаагаар тогтвортой бүтээгдэхүүний бодит худалдан авалт 20- 30% -ийн хүрээнд байна. Технологийн илуу тогтвортой хэрэглээг хангах зарим аргууд: • Ургамлын гаралтай эсвэл ургамлын гаралтай мах орлуулах лабораторийг бий болгох • Хувь хүн болон хотын хэмжээнд эрчим хүчний хэрэглээг хянах ухаалаг эрчим хүчний тоолуур • Цахилгаан машин • Эрчим хүчний компаниудад утааг багасгахад тусалдаг IоТ мэдрэгч (мөн хийн хаягдлыг арилгах

4. ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Тогтвортой хэрэглээг төлөвшүүлэхэд хэрэглэгчийн байгууллага, түүний салбар зөвлөлүүдийн үүрэг, оролцоо Тогтвортой хэрэглээ нь хялбар сонголт байх шаардлагатай. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид, бодлого боловсруулагчид бүтээгдэхүүнийг аюулгүй, удаан эдэлгээтэй, нөөцийн хэмнэлттэй байлгахын тулд чадах бүхнээ хийх замаар тогтвортой худалдан авалт хийх талаархи ойлголцлыг бий болгохын тулд бид хэрэглэгчийн сонголтыг чиглүүлэх мэдээлэл өгөх зэргээр ажиллах ёстой.

1. Хэрэглэгчийн боловсрол, түүний дотор байгаль орчин, нийгэм, эдийн засгийн талаархи боловсрол, хэрэглэгчийн сонголтын үр дагаврын боловсрол зэргийг нэмэгдүүлэх;

2. Тогтвортой хэрэглээний хэв маягийг сурталчлах;

3. Нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;

4. Хэрэглэгчийн эдийн засгийн ашиг сонирхлыг дэмжих, хамгаалах

5. Бараа, бүтээгдэхүүний талаар үнэн бодит мэдээлэл авах эрхийг хангах;

6. Хэрэглэгчийн сайн дурын бүлэг, байгууллагыг дэмжих;

7. Бусад төрлийн худалдааны зохицуулалтын нэгэн эдил хэрэглэгчийн эрхийг цахим худалдаанд хангаж ажиллах;

8. Дэлхийн нийтийн мэдээллийн чөлөөтэй урсгалд хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах

Сошиалд хуваалцах: