Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейн 2019 оны 05 дугаар сард Женев хотноо хуралдсан хуралдааны А72/54 Rev.1 шийдвэрээр орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааны үндэслэгч Флоренсе Нейтинглийн мэндэлсний 200 жилийн ой тохиож буй 2020 оныг “Сувилагч, эх баригчийн олон улсын жил” болгон зарласан. Тухайн жилийн хүрээнд сувилагч нарт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор СЭМҮТ-ийн Сэтгэл заслын баг, Яаралтай тусламжийн тасаг хамтран 2020 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд “Стресс менежмент” сэдэвт өдөрлөгийг өөрийн эмнэлэг дээр зохион байгуулж, УНТЭ, УГТЭ-ийн ЯТТ-ын нийт сувилагч нарыг хамрууллаа.

Тус өдөрлөгийн үеэр 3 төрлийн бүлгийн сэтгэл засал эмчилгээний аргуудыг ашиглан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн эрэмбэлэн ангилалтын талаар мэдээлэл өгсөн. Өдөрлөгт хамрагдсан сувилагч нарын сэтгэл ханамж өндөр байлаа.

Сошиалд хуваалцах: