Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан болон Удирдах ажилтнууд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага”-ын сургалтанд хамрагдлаа.

Тус сургалтыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хорооны Иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг, Эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, соён гэгээрүүлэх зөвлөлийн гишүүн С.Гантуяа, Ш.Цэрмаа нар удирдан явууллаа.

Нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эрүүл мэндийн ажилтнууд багаар хамтран ажиллах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд хувь хүний оролцоо, хамтын ажиллагааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн харилцааны ур чадварыг олгох, биеэ авч явах соёлыг төлөвшүүлэх, ёс зүйн хэм хэмжээний дүрмийг хэрхэн хэрэгжүүлж, ёс зүйн зөрчлийг бууруулах талаар нэгдсэн ойлголттой болох, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйл ажиллагаа сайжирч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан энэхүү сургалтаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудад ажлын байранд нь анагаах ухааны ёс зүй, харилцааны ур чадвар болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль эрх зүйн шинэ мэдээллээр хангаж, тэднийг мэргэжлийн үйл ажиллагаандаа холбогдох ёс зүйн дүрэм, журмыг сахин мөрдөж, болзошгүй зөрчил, алдаанаас урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал олж авсан чухал сургалт боллоо.

 

Сошиалд хуваалцах: