Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд "Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2019 оны 11 сарын 14-нд Shangri-La Ballroom-д амжилттай болж өндөрлөв. Хурлыг ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын мэргэжилтэн С.Болормаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Момент төслийн ерөнхий удирдагч Фиона Нолан, СЭМҮТ-ын ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Л.Насанцэнгэл нар нээж үг хэлэв.

Хуралд СЭМҮТ-ийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд болон 21 аймаг, 9 дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн дарга, ЭМГ-ын сэтгэц хариуцсан мэргэжилтэн, сэтгэцийн эмч, сувилагч нийт 150 хүн оролцсон.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 50 өгүүлэл, 12 илтгэл, 3 эмнэлзүйн тохиолдол ирүүлснээс шилдэг  9 судалгааны өгүүллийг аман болон ханан илтгэлээр шалгаруулсан.

Аман илтгэлээр "Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэц, төрх үйлийн судалгаа", "Төрсний дараах сэтгэл гутрал, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйл”, "Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь", "Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс"  зэрэг өгүүлэл шилдгээр шалгарсан. Харин ханан илтгэлээр "NRG1 генийн rs3924999 полиморфизмыг шизофрени эмгэгтэй холбон судалсан нь", "Шарталтын байдлыг CIWA-AR асуумжаар үнэлсэн нь", "Эмийн болон сэтгэл засал эмчилгээний үр дүнг тооцож, харьцуулах нь", "Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчдын танин мэдэхүйн хөгжлийг судалсан нь", "Сүхбаатар аймгийн хүн амын дундах амиа хорлох тохиолдлыг судалсан зарим үр дүн /2014-2018 он/" зэрэг нь тус тус шалгарлаа. 

Та бүхний цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

Сошиалд хуваалцах: