Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7247 ам метр талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авч байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

Сошиалд хуваалцах: