Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын III клиникийн дээд давхараас дусаал-ус гоожсоноос цахилгааны монтаж гэмтэн богино холбоо үүссэн, барилгын хана, шалд мөөгөнцөр үүссэн, сантехникийн цэвэр бохир усны шугам сүлжээний эдэлгээний хугацаа дууссаны улмаас зэвэрч цоорсон, бохир ус шалнаасаа байнга хальж гардаг, салхивч, агааржуулалт нь огт ажилладаггүй зэрэг шалтгааны улмаас барилгын дотоод тохижилт, насжилтанд сөргөөр нөлөөлж засварлах зайлшгүй шаардлагатай байсныг Удирдлагын зөвлөлийн хурлын удаа дараа хэлэлцэж Улсын төсвийн хөрөнгөөр тендер зарлаж шалгарсан “Далу” ХХК нь 2019 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд засварлаж бүрэн дуусгаж комисст хүлээлгэн өгөв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн

Удирдлагын зөвлөл

Сошиалд хуваалцах: