2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаар согтуурах ,мансуурах донтой хүнийг захиргааний журмаар ‘’Албадан эмчлэх ‘’ тухай хууль баталсан / шинэчилсэн найруулга /.

Тус хуулийн 12.1, 12.1.1, 12.1.2, 12.1.3-т зааснаар стандартын шаардлагад нийцсэн оношлогоо ,эмчилгээний багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлтэй эсэхэд хяналт тавьж , мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргийн дагуу СЭМҮТ-ийн ЭХО, эмэгтэйчүүдийн их эмч Д. Эрдэнэсувд , Лабораторийн их эмч Д.Очгэрэл нар ШШГЕГ-ын харъяа Согтуурах, Мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газрын хэвтэн эмчлүүлэгчдэд 2019 оны 9 сарын 16,17-ны өдөр ЭХО оношлогоо үзлэг хийлээ.

Үзлэгт нийт 60 эмчлүүлэгч хамрагдсан байна. Мөн тус эмнэлгийн мэргэжилтнүүдэд клиник лабораторийн тоног төхөөрөмж, анализаторийг ажиллуулахад шаардлагатай байгаа урвалж оношлуур аюулгүй ажиллагааны заавар, ЭХО аппараттай ажиллах заавар зөвлөмжийг өгч ажиллаа.

Сошиалд хуваалцах: