Уурын зуухны байнгын хэвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яаманд 2018 оноос эхлэн удаа дараалан хүсэлт тавьсаны дагуу 2019 онд 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “СЭМҮТ-ийн уурын зуухны засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тендерийн сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж “Тунгалаг буянт дуут” ХХК шалгарч 2019 оны 07 дугаар сарын 05-наас  09 дүгээр сарын 05-ны хооронд гэрээнд заасан хугацаандаа багтаж техникийн тодорхойлолт, зураг, төсвийн дагуу гүйцэтгэн улсын комисст 1 жилийн хугацаанд ашиглагч байгууллагаас үл хамаарах техникийн гэмтэл, урсгал засварыг тогтмол хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан хүлээлгэн өгөв.

Улсын комиссын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Баярмаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг, Барилга хөгжлийн төвийн хяналтын байцаагч н.Тулга, Д.Батням нар хүлээн авч ажиллав.

 

 

Сошиалд хуваалцах: